Лхамсүрэнгийн Жавзмаа

Лхамсүрэнгийн Жавзмаа (1945 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төрсөн- 2015 оны 11-р сарын 11-нд нас барсан)- Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхий аудитор.

Бага насаа эцэг эхийн асрамжинд өнгөрөөн, улмаар ерөнхий боловсролын дунд сургууль, Санхүүгийн техникум, Хөдөө аж ахуйн дээд сургууль, Намын дээд сургуулийг тус тус дүүргэж, санхүүч, эдийн засагч, улс төр судлаачийн мэргэжил эзэмшсэн байна.

1966 онд Булган аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтэст хянан байцаагч.

1975 онд Булган аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын дарга.

1983 онд Улаанбаатар хотын Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын дарга.

1985-1995 онд нийслэлийн Налайх, Сүхбаатар дүүргийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга, Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны орлогч дарга.

1995 онд Төрийн хянан шалгах хорооны дарга.

2000-2003 онд Булган аймгийн Засаг дарга.

2003 онд Монгол Улсын анхны Ерөнхий аудитороор томилогдсон.

2010-2014 онд ОХУ-ын Улаан-Үүд хот дахь Монгол Улсын Ерөнхий консул.