Луи Брайль
Луи Брайль 1809 онд Францд төржээ. Тэрээр 3 настайдаа аавынхаа ажлын багажаар тоглож байгаад шөвгөөр нүдээ гэмтээжээ. Гэмтэл нь сүйдтэй биш байсан ч халдвар орсны улмаас харах чадвараа алдаж, улмаар нөгөө нүдэнд нь үсэрхийлснээр хараагүй болсон аж. Тэрээр жирийн хүүхдүүд шиг ном уншихыг асар их хүсдэг байсан ч яалтай билээ.
Луи Брайль | |
---|---|
Төрсөн огноо | 1809 оны 1 сарын 4 Купврэй, Франц |
Нас барсан огноо | 1852 оын 1 сарын 6 Парис, Франц |
Нэгэн удаа гэрт нь цэрэг эр хоноглоод явжээ. Цэрэг эр армийнхан харанхуйд гэрэл гаргалгүйгээр мэдээлэл уншихдаа хэрэглэдэг нууц бичлэгийг хүүд сонирхуулсан байна. Үүнээс хойш Брайль хүү хараагүй хүний уншдаг ном бүтээхээр 3 жил оролдсоны эцэст зорьсондоо хүрч 1924 онд 6 цэгийн байрлалын хувилбаруудын туслажтайгаар үсэг тоог уншиж болох товгор бичиг үсгийн тогтолцоог буй болгосан байна.
1829-1879 онд Англи, Герман, Америкд түгэн дэлгэрч 1878 онд Ромд болсон бүх дэлхийн конгрессоос Брайлийн бичиг үсгийг хараагүй хүнд зориулсан албан ёсны бичиг хэмээн баталжээ.Брайлын ном болон үсэг бичгийн тогтолцоо өнөөг хүртэл хамгийн сайнд тооцогдсоор л байна.
Луи Брайль авъяаслаг хөгжимчин байсан бөгөөд Парисын сүм дугануудын орган хөгжмүүдийг тоглодог байв. Тэрээр хараагүй хүмүүсийн бичиг үсгийг зохиосон төдийгүй нотыг зохиосон байна. Өнөөдөр олон зуун мянган хүн харааны бэрхшээлтэй ч Брайлийн цагаан толгойн ачаар ном уншиж, захидал бичиж байна.