Лувсанлхагвын Дашням

Лувсанлхагвын Дашням (1940 оны 5 сарын 15-нд Булган аймгийн Сайхан суманд төрж, ? онд нас барсан) нь 3 олимпод эх орноо төлөөлж оролцсон, Монголын тэшүүрчин. 1971 оны 7 сарын 6-ны 31 тоот зарлигаар Спортын гавьяат мастер цол хүртжээ.

Дашням 1958 оноос тэшүүрийн спортоор хичээллэж, 1964, 1968, 1972 оны өвлийн олимп, 1962, 1963 оны Дэлхийн АШТ-д оролцсон. Улсын 5 удаагийн аварга, Бүх Ард Түмний Спартакиадын 5 удаагийн аварга, улсын дээд амжилтыг 20 удаа шинэчлэн тогтоож байв. Мөн олон улсын "Интернациональ" тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр 1977 онд Москвагийн Биеийн Тамирын Дээд Сургуулийг дүүргэсэн. Зодог тайлаад дасгалжуулагчаар ажиллаж байв.

Эшлэл засварлах