Лувсанжамцын Эрдэнэбаяр
Лувсанжамцын Эрдэнэбаяр (1966 - 1990) нь Би чамд хайртай киноны Дэлгэрийн дүрээр алдаршсан жүжигчин юм.
1974 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн хийлийн ангид элсэн орж, 1986 онд төгссөн. Хийлч мэргэжилтэй.
1985 онд Би чамд хайртай киноны Дэлгэрийн дүрд тоглосон нь түүний тоглосон цорын ганц кино юм.
Улсын филармонид ажиллаж байгаад 1989 онд ЗХУ-ын Свердловск хотын хөгжмийн дээд сургуульд суралцахаар явсан боловч жилийн дараа төгсөлгүй буцаж иржээ. Тэрээр 1990 онд автомашины ослоор нас барсан юм.