Лувсандоржийн Өлзийтөгс
Лувсандоржийн Өлзийтөгс нь Монголын зохиолч юм. Гол төлөв шүлэг, эсээ, богино өгүүллэг тэрлэдэг. Мөн түүний өгүүллэгүүд олны хүртээлд хүрч чадсан бөгөөд түүний Аквариум өгүүллэг нь багагүй амжилт үзүүлсэн.
Намтар
засварлах1972 оны 4-р сарын 14нд Дархан хотод төрсөн.
- 1996 онд Монгол мэдлэгийн их сургуулийг судлаач мэргэжлээр төгссөн.
Уран бүтээл
засварлахЦ.Хасбаатар, Ч.Билигсайхан гээд нэр хүндтэй доктор, профессорууд Л.Өлзийтөгсийн номын тухайд тусгайлан нийтлэл бичицгээж, өндөр үнэлгээнүүд өгсөн байдаг.
- 2004 онд "Нүдний шилэнд үлдсэн зургууд"
- 2004 онд "Ганцаардлын дасгал"
- 2013 онд "Хотын үлгэрүүд"
- 2015 онд "Толинд туссан будда"
- 2015 онд "Тэнгэрт ургадаг модод"
- 2018 онд "Миний гунигийн түүх"
- 2020 онд "Хараацай зогсолт 1.2"
- 2022 онд "Салхины нэр Ө"
Гавьяа шагнал
засварлах- 1994 оны Хайрын шүлгийн "Цагаан Уул" наадмын тэргүүн шагнал
- 2002 онд "Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном" номоороо Алтан өд шагнал,
- 2004 онд мөн энэ номоороо МЗЭ -ийн шагнал авчээ.