Лувсандамбын Дашням

Гөрөөчид овогтой Лувсандамбын Дашням (1943 онд Архангай айм­гийн Төвшрүүлэх сумын нутагт төрсөн) -Ардын Их Хурлын орлогч дарга асан, “Монгол уламжлал” академийн тэргүүн, 2010 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2022 онд Ардын багш цол хүртсэн.

Улаанбаатар хотын 1-р 10 жилийн дунд сургууль төгссөн.

ЗХУ-ын Москва хотноо Олон улсын ха­рил­цааны Дээд сур­гуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны мэргэжилтэн.

Улсын хэвлэлийн газарт орчуулгын редактор.

ОХУ-ын ШУА-ийн Байгалийн шинжлэл, техникийн түүхийн Хү­рээ­лэнгийн аспиран­турыг дүүргэжээ.

1990-1992 онуудад АИХ-ын Орлогч дарга.

1992-1996 онуудад Улаанбаатар хотын ИТХ-ын Тэргүүлэгч гишүүн.

2001 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж оролцож байсан.

ШУА-ийн Бага Чуулганы гишүүн, Философийн Хүрээлэнгийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн, “Идэр” Их сургууль, “Энх Орчлон “Дээд сургуулиудын Эрдмийн Зөвлөлийн дарга.