Төвшрүүлэх сум нь Архангай аймгийн сум юм.

Төвшрүүлэх сум
ᠲᠦᠪᠰᠢᠷᠡᠭᠦᠯᠬᠦᠰᠤᠮᠤ
Сумын төвийн ерөнхий үзэмж
Сумын төвийн ерөнхий үзэмж
УлсМонгол
АймагАрхангай аймаг
Сумын төвТаванбулаг
Газар нутаг
  Нийт1,189.6 км2 (459.3 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,907
  Нягтрал2.4/км2 (6/бээр2)
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Монгол орны төв хэсэгт Өргөн уудам нутгийг эзэлж байсан Заяын шавийн өмнөд хязгаар нь одоогийн төвшрүүлэх сумын нутаг байсан бөгөөд сумын ардын иргэдийн дийлэнх нь Заяын шавийнхан байжээ. Төвшрүүлэх сумыг анх байгуулахдаа Заяын шавийнхнаас гадна хил залгаа зарим хошуудын нутаг дэвсгэр, ард иргэдийн тус сумын бүрэлдэхүүнд оруулсан учир уугуул иргэд гэвэл урд талаараа Илдэн бээлийн хошуу, Зоригт засгийн хошуу, баруун урд ба баруун талаараа Ачит гүний хошуу, зүүн хойт талаар нь Луу гүний хошуу цөөн тооны айл байсан бололтой. Зүүн ба зүүн урд талаараа Сүжигт бээсийн хошуунаас тус суманд нийлсэн айл өрхөөс харъяат иргэд нь бүрдэж байжээ. Сумын иргэдийн гол цөм нь яах аргагүй ачит гүний хошууныхан, зоригт гүний хошууныхан, сүжигт бээсийн, шавийнхан байсан бололтой. 1923 онд ардын засгийн тогтоолоор Нутаг дэвсгэрийн шинэчилсэн хуваарь хийж, хошуудын хуучин нэрийг халж Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулсан Сайн Ноён Хан аймгийн чуулганыг одоогийн Цэнхэр сумын нутаг, түрүүхэнтэйгээ төвшрүүлэх сумын сумын нутаг байсан Цэцэрлэгийн голын баруун сав Мандал толгойн орчимд хийдэг болсноор Цэцэрлэг мандал аймаг гэдэг нэр анх үүссэн учиртай юм.

Төвшрүүлэх сумыг 1938 онд байгуулагдсан гэж лавлах материалд дурьдсан байдаг. Төвшрүүлэх сумын үндсэн суурийг тавьсан хадлангийн морин станц гэдэг нь 20 гаруй морин хадуур, мөн тэр хэмжээний тармуур, бас өвс боогчтой ирж Ар хүйтний Хүйтэн нуурын чанх хойно Дагинын толгойн ард орших “Хонх тал” гэдэг газар 10 гаруй гэр, майхан барьж суурьшиж буудалласан билээ. Энэ нь орос улсаас Маршал Чойбалсанд бэлэглэсэн 10 морин станцын нэг нь байлаа. Нэг сар хэртэй болоод тэндээсээ нүүж Хөх сүмийн “Улаан чулуу” буюу “Эрдэнэ толгой”-н хавьд суурших болжээ. Үүнээс хойш 2 жилийн дараа морин станц дахиад Хөх сүмээс нүүж одоогийн Төвшрүүлэх сумын төв байгаа “Хонхор нуур”-ын хойт дэнж дээр өмнө нь “Жарайн байшин” нь Асга түрүүний горхины баруун талд “Онгоцтын ам”-ын тушаа байсан.

Газар зүй

засварлах

Нутгийн онцлог

засварлах

Төвшрүүлэх сумын эргэн тойронд нь болор шиг тунгалаг устай, мөнх харзлан урсдаг таван булаг байлаа. Тэр нь сөртийн, Өртөнтийн, Гялаан түрүүний, Асга түрүүний, Бор шадны булаг нэртэй юм. Түүнээс гадна Хамар давааны булаг, Бяцхан булаг гээд бас хүн малын ундаа болсон булаг шанд элбэг байв. “Хонхор нуур” нэртэй усны шувуудын ганганаан тасардаггүй дүүрэн устай гүн цэнхэр нуур байдаг. Ер нь энэ сумын байгаль, газар зүйн байрлал тун зохистой. Уул ус нь тэгширсэн, ургамал цэцэг нь жигдэрсэн сайхан нутаг юм. Сумын нутаг дэвсгэрт хөвч хангай, тал хээрийн нутаг аль аль нь бий. Бэлчээрийн мал аж ахуй, хадлан тариалан эрхлэн хөгжүүлэх нөхцөл боломж сайтай, тариалангийн гол талбай нь Хаалга, Хангай, Тоглох гээд голчилон зүүн талаараа байдаг. Хадлан авах гол нутаг нь Хөх сүм, Ар хүйтэн урд ба баруун талдаа байдаг. Мал сүрэг өсгөн үржүүлэх нарийн өвс ургамал, ус хужир элбэгтэй тал хөндий нь баруун ба хойд талдаа байрлана.

Өмнө талд нь хөвч их модтой Гурван хэц хайрхан нүд булаам сүндэрлээд Тэлээгийн хайрхан буюу “Бэрх төмөр”, “Эрх төмөр” гэж хоёр хайрхан, их арын Дугнал хайрхан гээд тайгын цэнхэр уулс үргэлжилнэ. Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрийн өмнөд хэсгийг нь хангайн нурууны салбар уулс 1900 м, бусад хэсгийг гүвээ толгод, голуудын хөндий тэгш тал эзэлнэ. Буйлан, Хашаат, Цац зэрэг хужир, шүүртэй нуур тойрмууд, Бор бургас, Модон худаг зэрэг рашаан устай юм.

Уур амьсгал

засварлах

Байгалийн баялаг ашигт малтмалын хувьд гянт болд, төмрийн хүдэр, барилгын материалын түүхий эд элбэгтэй, эх газрын эрс тэс уур амьсгалтай, нэгдүгээр сарын дундаж температур -20°С -21°С, 7 дугаар сарын дундаж нь +16°С – +17°С, жилд дунджаар 250-350 мм тунадас унадаг. Нутгийн хөрс нь уулын, тайгын цэвдэг хөрс, уулын шар шороон хөрс, уулын хүрэн, хар хүрэн хөрс голлоно.

Амьтан ургамал

засварлах

Энэ нутагт хар мод, хуш, хус, бургас, монос, улиас, хайлаас зэрэг модлог ургамал, улаалзгана, үхрийн нүд, тошлой, аньс, мойл, самар, арц, даль, бамбай, нохойн хошуу, тарваган шийр зэрэг төрөл бүрийн жимс, өвслөг ургамал элбэг ургадаг. Голдуу навчист ба шилмүүст ой бий. Хур, сойр, ятуу, тас, бүргэд, тоншуулаас гадна хун, галуу, ангир, нугас зэрэг усны шувуудтай. Бас буга согоо, гахай,хүдэр, бор гөрөөс, үнэг, чоно, хярс, шилүүс, мануул, өмхий хүрэн, нохой зээх, тарвага зурам, туулай, чанадага зэрэг амьтнаар элбэг баян билээ.

Эдгээрээс түүхийн уламжлалтай, түмэнд алдартай нэг рашаан гавэл Бор бургастын рашаан юм. 2002 онд манай нутгийн нэгэн гэр бүл болох Дэлэгчоймболын үр сад, тухайлбал түүний том охин Бямбажавын хүү Боролдой, Д.Дамба, Д.Амарсанаа нар төсөл шалгаруулалтанд тэргүүн байр эзэлэн Бор бургастын рашааныг тодорхой хугацаанд ашиглан сайжруулах, иргэдэд шуурхай үйлчлэх зорилгоор богино хугацаанд эрчимтэй ажилласны үр дүнд нутгийн ард иргэдийн талархал дэмжлэгийг хүлээгээд байгаа билээ. Төвшрүүлэх сум анх 1938 онд байгуулагдахад нь анхны даргаар нь Дэнсэнцоодол гэдэг хүн байсан байна. 1941 онд Төвшрүүлэх сумыг татан буулгаж, ардууд нь анх сум байгуулагдахын өмнө харъяалагдаж байсан сумдууддаа буцан очжээ.

Харин 1943 онд Төвшрүүлэх сум- сангийн аж ахуй нэртэйгээр дахин шинэчлэгдэн байгуулагдсан байна. Улс орон даяар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж гурил, малын тэжээлийн асуудлыг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор Улс төрийн товчооны 40 дүгээр тогтоолоор байгуулсан ууган 5 аж ахуйн нэг нь Төвшрүүлэхийн сангийн аж ахуй байлаа. Төвшрүүлэх сум нь Улаанбаатар хотоос 464 км, Цэцэрлэг хотоос 45 км зайд, далайн түвшнөөс дээш 1900 м өргөгдсөн, ойт хээрийн бүсийн үзэсгэлэнт нутагт оршино. Төв нь “Таван булаг” нэртэй. Өөрийн аймгийн Хотонт, Батцэнгэл, Цэнхэр, Өгийнуур сумтай хиллэдэг. Нутаг дэвсгэр нь 1,2 мянган ам км буюу 122283 га газар нутагтай, үүний 14 хувийг ус, ой эзэлдэг, 3410 хүн амтай, 894 өрхтэй. Тус сангийн аж ахуй нь эд хөгжиж байхдаа газар тариалангийн 18 мянган га эргэлтийн талбай, 2,8 мянган га хадлангийн, бэлчээрийн 89,8 га талбайд үйлдвэрлэл эрхлэн үр тарианы 2, хадлан бэлтгэлийн 1 тасаг, МАА-н 3 бригад зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан. Үндсэн үйлдвэрлэл нь МАА, газар тариалан хослон эрхэлж байв.2008 оны малын тооллогоор нийт 108900 толгой малтай, үүний 9778 адуу, 6186 үхэр, 47973 хонь, 44963 ямаатай болжээ. Газар тариалангийн үйлдвэр явуулахын тулд сумын 120 тракторын засварын газар, 2 тасагт 20 тракторын засварын цех, механикжсан үтрэм 2, мөн 1,1 сая квт эрчим хүч гаргах дезиль станц, 3 уурын зуух, жилд 500 тонн багсармал тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай хорголжин тэжээлийн үйлдвэр, модны үйлдвэр, гэр ахуйн үйлчилгээний цех зэрэг нэгжтэй гинжин трактор 38, дугуйт трактор 85, комбайн 40, автомашин 39-тэй үйлдвэр үйлчилгээ эрхэлж байв.

Төвшрүүлэх сум нь байгуулагдсан цагаас эхлэн улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, амжилт бүтээл нь өсөн дээшилж улс, аймгийн хөдөлмөрийн сайчууд олноор төржээ. 1990 оны ардчилал, өмч хувьчлалын давалгаанд улсын сангий аж ахуй маань өртөж зах зээлд шилжиж буй өнөө үед өмч хувьчлал, аж ахуйн нэгжийн хуулийн дагуу Төвшрүүлэх сум САА нь “Хэцийн цуурай” захирал нь Н.Нарантуяа, “Бага хангай” захирал нь Б.Жавхлан, “Жинс” захирал нь Г.Цэрэнбат, “Алтан салаа” захирал нь Б.Нямсүрэн хэмээн ХХК болон зохион байгуулагдаад байна. Төвшрүүлэх сум нь засаг захиргааны нэгжийн хувьд Хөх сүм, Баян-Өндөр, Урантолгой, Өртөнт гэсэн 4 багтай. Төвшрүүлэх сумын соёл боловсролын амьдралд чухал байр суурь эзэлж байгаа байгууллага бол тус сумын 10 жилийн дунд сургууль билээ. Анх 1939 оны 9 дүгээр сард ганц ангитай хичээлээ эхэлж 1943 онд анхны төгсөлтөө хийж, 4 ангитай бага сургууль болтлоо дэвжин хөгжиж, 1999 онд 60 жилийнхээ ойг тэмдэглэжээ. Мөн 50-75 хүүхэдтэй 3 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг ажиллаж байсан. Түүнээс гадна сум, сангийн аж ахуйн төвд 15 ортой хүний их эмчийн салбар ажилладаг. 130 гаруй сайн дурын уран сайханчидтай ажилчны клуб, 4100 гаруй номтой номын сан, гэх зэрэг олон үйлчилгээний газрууд ажиллаж байсан байна.