Лувсангийн Эрдэнэчимэг
Лувсангийн Эрдэнэчимэг (1967 онд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын улс төрч, УИХ-ын гишүүн, бизнес эмэгтэй.
Лувсангийн 6 дахь охин нь болж мэндэлсэн. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.
Бизнест
засварлах"Монос" группийг үүсгэн байгуулагч, амжилттай бизнес эрхлэгч.
Улс төрд
засварлах2012 онд Ардчилсан Намаас нэр дэвшин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016 он хүртэл ажиллахдаа
-УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга,
- УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга,
- УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
2016 оноос хойшхи:
- Монгол Улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
- МоАХ-ны гүйцэтгэх захирал
- Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн
- Ардчилсэн намын Үндэсний бодлогын хорооны гишүүн
2012-2016 онд ажиллаж байхдаа санаачилсан хуулийн төслүүд
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулсан.
- Согтууруулах ундааны хяналтын тухай хууль
- Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсан.
- Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлуулсан.
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
- Хивэгний экспортыг зохицуулах тухай хуулийн төслийг батлуулсан.
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
- Зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. /Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах тухай УИХ- ын тогтоол/
- Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
- Таван толгойн тогтоолын төсөл өргөн барьсан.
- Шилэн дансны тухай хуулийг санаачлан өргөн барьсан.
Төгссөн сургууль, мэргэжил
засварлах- 1974 - 1984 онд Нийслэлийн 10 жилийн 10 дугаар дунд сургууль
- 1984 - 1990 онд БНБАУ-ын Софи хотын их сургууль Биологич мэргэжлээр
- 1998 - 2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.[1]
Эрдмийн зэрэг, цол
засварлах- Биологийн ухааны магистр
Ажилласан байдал
засварлах- 1990 - 1992 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 1992 - 1994 онд "Монос" ХЭАА-н захирал
- 1994 - 2008 онд "Моносфарм трейд" ХХК-ий ерөнхий захирал
- 2008 - 2012 онд "Монос Групп" ХХК-ийн дэд ерөнхийлөгч
- 2012- 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 -2019 онд "Монос Фарм Трейд" ХХК ерөнхий захирал
Шагнал
засварлах- 2006 онд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
- 2011 онд Алтангадас одон
Эшлэл
засварлах- ↑ "parliament.mn". Эх хувилбараас архивласан: 2015-04-10. Татаж авсан: 2015-06-19.