Лувсангийн Рагчаа
Лувсангийн Рагчаа (1915 онд Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу, өнөөгийн Хөвсгөл аймгийн Бүрэнхан суманд төрсөн- 2003 оны 9-р сарын 5-нд Улаанбаатар хотод нас барсан ) -Монголын радиогийн анхны эмэгтэй нэвтрүүлэгч.
1925 онд Наранжаргалант уулын хошууны бага сургуульд суралцаж төгсөөд Цэцэрлэг мандал аймгийн дунд сургуулийг дүүргэсэн.
1930 онд Германы нийслэл Берлин хотод хуралдсан Олон улсын пионерийн 2-р чуулганд монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байжээ.
1931 оноос Хөвсгөл аймгийн Эвлэлийн хорооны пионерийн эрхлэгч хийсэн.
1932 онд Эрүүлийг хамгаалах яамны Эх нялхсын хэлтэст байцаагч.
1935 оны 1-р сард Харилцан нэвтрэлцэх холбооны Ерөнхий Хороонд /Өнөөгийн Радио / нэвтрүүлэгчээр орсон байна. Тухайн үед радиогийн хоёрхон нэвтрүүлэгч байсны нэг. Нөгөө нь эрэгтэй Жалсрайн Батаа гэж хүн байжээ. 1935 оны 9-р сарын 1-нд радио өргөн нэвтрүүлэг орон даяар “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг эдгээр хоёр хүн эхлүүлж байжээ.
Түүний тухай "Радиогийн алтан гургалдай", "Монголын эмэгтэй нэвтрүүлэгч Левитан" зэрэг нийтлэлүүд сонинд гарч байжээ.