Лоринц Месарош (унгар. Lőrinc Meszáros, 1966 оны 2-р сарын 24-нд төрсөн) -Унгарын бизнесмэн, улс төрч асан, 2011-2018 оны хооронд Унгарын Фелсөт тосгоны захирагчаар ажиллаж байсан. 2022 оны байдлаар 436 тэрбум форинт (1.3 тэрбум доллар) үнэлэгдэх хөрөнгөтэй. Forbes сэтгүүлийн мэдээлснээр Унгарын гурав дахь баян хүн. Хэд хэдэн унгарын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг “олигархи” хэмээн нэрлэдэг байна.

Месарош хэдэн жилийн дотор дампуурлын ирмэгт дөхсөн байгалийн хийн салбарын ажилтан байснаас Унгарын хамгийн баян хүн болж хувирсан тул түүний тухай олон нийтийн дунд байнга маргаан дагуулдаг. Энэ бүхнийг зарим судлаачид түүнийг "Фидес нам"-ын өндөр албан тушаалын хүмүүстэй ойр дотно холбоотой гэж үздэг. 2010 оны сонгуулийн дараа түүний хөрөнгө жил бүр хоёр дахин нэмэгдэж, бага насны найз, одоогийн Ерөнхий сайд Виктор Орбаны өссөн тосгоны захирагч болжээ. Энэ нь хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Виктор Орбаны ойр дотны хүн гэж байнга нэрлэх болсон.

Лоринц Месарош 1990-ээд оны эхээр хийн салбараас бизнесийн гараагаа эхэлсэн. Тус компани орон сууцууд, томоохон барилга байгууламж зэрэгт их ажил олж, хөгжиж эхэлсэн. Гэсэн хэдий ч 2000-аад оны дундуур тус компани цөөн захиалга авч, зах зээлд эзлэх байр сууриа алдаж байв. 2007 он гэхэд компани хамгийн бага захиалгатай алдагдалд орж эхэлсэн байна.

2010 оноос хойш тэрээр өөрийн хөрөнгөө маш хурдан өсч эхэлсэн. 2013 он гэхэд тэрээр 6,9 тэрбум форинтын хөрөнгөөрөө Унгарын 88 дахь хамгийн баян хүн болж, 2016 онд 23,8 тэрбум, 2017 он гэхэд 120 тэрбум болж Унгарын 5 дахь баян болжээ. 2023 оны байдлаар тэрээр Унгарын хамгийн баян хүн болоод байна.