Лолита (роман)
«Лолита» роман (англи. Lolita) -Владимир Набоковын англи хэлээр зохиосон роман. 1955 онд Парис хот дахь «Олимпия Пресс» хэвлэлийн газар анх англи хэлээр хэвлэгдэж сүүлд 1960-аад онд орос хэл рүү орчуулсан байна. XX зууны агуу номнуудын нэг гэж үздэг: Time сэтгүүлийн үзэж буйгаар шилдэг 100 романын жагсаалтад багтдаг бөгөөд францын "Le Monde" сонин дэлхийн 100 алдартай номны жагсаалтад орж байгаа юм. Хоёр удаа 1962, 1997 онд уг романаар кино бүтээсэн байдаг юм.
Лолита (1962 оны кино) нь Стэнли Кубрикийн найруулсан Англи-америкийн кино юм. Жүжигчид: Жеймс Мейсон, Шелли Уинтерс, Питер Селлерс, Сью Лион (Лолита). Тус киноны зохиолыг Набоков өөрөө бичсэн боловч бага хэмжээгээр ашигласан. Лолита (1997 оны кино) нь Адриан Лайны найруулсан Франц-америкийн кино юм. Жүжигчид: Жереми Айронс, Доминик Свэйн, Мелани Гриффит.
"Лолита" роман бол В.Набоковын зохиолуудаас хамгийн алдартай нь бөгөөд зохиолч түүний бүх бүтээлийг дүрсэлсэн ярвигтай үг хэллэг, нарийн дүрслэл байдаг ажээ.
Агуулга
засварлахНабоков өөрөө Жон Рэй хэмээх хуурамч нэрээр бичсэн өмнөх үгээр эхэлдэг бөгөөд гол хэсэг нь 'Гумберт Гумберт'-ийн дурсамж хэлбэрээр бичигдсэн байдаг. Хүүрнэгч буюу зохиолын гол баатар 1910 онд Францад төрсөн, утга зохиол судлаач мэргэжилтэй нэгэн бөгөөд хүн амины хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаад шүүх хурал болохын өмнөхөн титэм судасны бөглөрөл өвчний улмаас нас бардаг. Тэрээр шоронд байхдаа нэг ёсондоо шүүгчдийн өмнө өөрийгөө өмгөөлөх, тайлбарлан ойлгуулах өчил болгон дурсамжаа уудалж, арван хоёр настай Долорес Гейз охинд өгсөн, байж боломгүй хайр сэтгэлийнхээ түүхийг хүүрнэнэ.