Ли Харви Освальд

Ли Харви Освальд (Англи: Lee Harvey Oswald, 1939 оны 10 сарын 18 – 1963 оны 11 сарын 24) нь АНУ-ын засгийн газрын албан ёсны эх сурвалж болох 4 мөрдлөгийн үр дүнд[n 1] 1963 оны 11 сарын 22-нд Техас муж улсын Даллас хотноо алагдсан тус улсын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннедийн аллагад буруутай мэргэн бууч гэгдсэн хүн юм.

Ли Харви Освальд
Ли Харви Освальд 1963 онд баривчлагдсаныхаа дараа
Төрсөн1939 оны 10 сарын 18 (1939-10-18)
АНУ, Луизиана, Шинэ Орлеан
Нас барсан1963 оны 11 сарын 24
(24 насалсан)
АНУ, Техас, Даллас
Үхлийн шалтгаанЖак Рубид алагдсан
ҮндэстэнАмерик
Эхнэр (нөхөр)Марина Прусакова
(1961–1963)
Гарын үсэг

Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн Цэргийн Хүчинд алба хааж байгаад хэсэг хугацаанд (1959 оны 10 сар – 1962 оны 6 сар) Зөвлөлт Холбоот Улсад урваж байсан Освальд эхлээд Кеннедийн аллагаас 40 орчим минутын дараа, цагдаагийн офицер Ж. Д. Типпитийн аллагад буруутгагдан баривчлагджээ. Түүнийг мөн Кеннедийн хэрэгт сэжиглэн мөрдөж эхэлсэн бөгөөд Освальд уг хоёр аллагад өөрийгөө огт холбоогүй гэж мэдүүлж байв. 2 өдрийн дараа түүнийг цагдаагийн газраас тойргийн шорон уруу шилжүүлэхээр авч явах үед шөнийн клубийн эзэн Жак Руби телевизийн камерууд үйл явдлыг шууд нэвтрүүлж байхад камерын өмнө буудан хороожээ.

1964 онд Варрены Комисс Холбооны Мөрдөх Товчоо, Далласын Цагдаагийн Газрын мөрдлөгт үндэслэн, Освальд 3 удаа буудаж, Кеннедийн аллагыг ганцаараа үйлдсэн гэсэн дүгнэлт гаргасан. Харин 1979 онд Америкийн Нэгдсэн Улсын Танхимын Аллагуудын Тусгай Хороо Кеннедийг хороосон буудлагыг Освальд үйлдсэн гэж дүгнэсэн ч "магадгүй" ганцаараа биш байсан гэж дурьджээ. Уг дүгнэлтийг гаргахад ашигласан нотлох баримтуудын талаар маргаантай байдаг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Ли Харви Освальд – Викимедиа дуу дүрсний сан