Мэргэн бууч мөн мэргэн буудагч гэдэг нь галт зэвсэг хэрэглэн, сонгох замаар тушаал гүйцэтгэдэг буудагч юм.

Мэргэн бууч ажиглагчийн хамт

Мэргэн буучийн баг засварлах

АНУ, Канад, Их Британи тэргүүтэй өрнөдийн орнуудын цэргийн номлол, цэргийн урлагийн хэсэг бөгөөд "Чиглүүлэгч", "Мэргэн бууч" гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Багийн гишүүд хэн хэнийхээ үүргийг солбин гүйцэтгэх чадвартай байх шаардлагатай. Мэргэн буучийн үүрэг бол гал нээх бол чиглүүлэгч нь олон тооны үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал чиглүүлэгч байг /цель/ ажиглах, агаар орчны хэмжилт хийх, багийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Мөн чиглүүлэгч нь бусад хэсгүүдтэй холбоо барьж артиллерийн гал дуудаж чиглүүлэх, агаарын цохилт дуудаж чиглүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө багийн туршлага илүү гишүүн нь чиглүүлэгч, туршлага нимгэн нь мэргэн буучийн үүргийг гүйцэтгэдэг нийтлэг жишиг бий.

 
Холландын армийн мэргэн буучийн баг үүрэг гүйцэтгэж буй нь.

Чиглүүлэгч байг /цель/ илрүүлж, ажиглаж, цель тогтоож өгөх бөгөөд буудлагын дүнг хянадаг төдийгүй тусгай чиглүүлэгчийн дурангаа ашиглан газар орны физик шинжүүд, газрын дулаанаас үүссэн зэрэглээ зэргийг ашиглан салхины чигийг тогтоодог. Мөн мэргэн буучтай харилцаж цель хүртлэх зайг тогтоон буудлагын өнцөг, баллистик, траектор, салхиын хурд, газрын гадарга зэргийг тооцоолсны үндсэн дээр дуран харааны засварыг зааварчилж өгдөг. Нэг үгээр хэлбэл чиглүүлэгч нь гал нээхээс бусад бүх үүргийг гүйцэтгэдэг гэж тайлбарлаж болно. Зарим тохиолдолд чиглүүлэгч нар тусгай баллистикийн тооцоолох программ бүхий зөөврийн комьпютерыг ажиллагаандаа хэрэглэх нь байдаг.

Багийн аюулгүй байдлыг хангадаг учир чиглүүлэгч нь ихэвчлэн автомат буугаар зэвсэглэсэн байдаг. Багийн гишүүн бүр мэргэн буудагчийн винтов буутай үед 2 зэвсэг зэрэг агсаж үүрэг гүйцэтгэдэг. Гэвч ихэнх тохиолдолд мэргэн буудагчийн винтов бууг зөвхөн снайперт олгодог учир дээрх мэт давхар зэвсэг агсах нь ховорхон тохиолдоно.

Зарим улс орнуудын цэргийн урлагт "Жигүүр" гэсэн мэргэн буучийн багийн 3 дахь гишүүнийг нэмж ажиллуулдаг. Жигүүр гишүүний үүрэг нь мэргэн бууч, чиглүүлэгч нарт харагдахгүй байгаа хэсэгт хяналт тавьж багийг ар талын хамгаалалтыг хангах явдал байдаг.

Цахим холбоос засварлах

 
Wiktionary
Wiktionary: Мэргэн бууч – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Мэргэн бууч – Викимедиа зураг, бичлэг, дууны сан