Лихтенштайны төрийн далбаа

Лихтенштайны Вант Улсын Төрийн далбаа (Герман: Flagge Liechtensteins) нь хоёр тэнцүү хөндлөн судалтай бөгөөд дээд талынх нь гүн хөх өнгөтэй, доод талд нь улаан дэвсгэр өнгөтэй. Гүн хөх өнгийн дэвсгэр судлын зүүн буланд алтан шар өнгийн хааны титэмтэй төстэй вангийн бүрх малгайг дүрсэлжээ.

Лихтенштайн Улсын Төрийн далбаа



Далбааг таних тэмдэг: Иргэний далбаа ба төрийн албаны далбаа хуурай газрын?Далбааны энгийн эсвэл де-юре хувилбар?
Талуудын харьцаа: 3:5
Албан ёсоор хэрэглэсэн: 1982 оны 6-р сарын 30-нд өнөөгийн хэлбэртэй болсон
Систем Хөх Улаан Шар Хар
RGB 0-43-127 206-17-38 255-216-61 0-0-0
CMYK #002B7F #CE1126 #FFD83D #000000

Төрийн далбааны өнгө нь 18-р зууны үеийн Лихтенштайны хааны ордны албатын хувцасны өнгөнөөс гаралтай байх хэмээн таамагладаг аж. Вангийн бүрх малгайг 1937 онд нэмж оруулсан байна. Учир нь 1936 оны XI oлимпын наадамд оролцох вант улсын багийг ахалж явсан спортын тэргүүн Эдуард фон Фалц-Файн[1] бүрх малгайгүй тохиолдолд Лихтенштайны төрийн далбаа нь Хаитийн төрийн далбаатай яг ижилхэн болохыг анзаарч харсан байна.[2] Төрийн далбаан дээрх малгайны дүрсийг 1982 онд бага зэрэг өөрчилсөн байдаг.

Бусад далбаа

засварлах

Лихтенштайны вангийн ордны далбаа нь хоёр тэнцүү хөндлөн судлаас бүрдэх ба дээд талд нь алтан шар, доод талд нь улаан өнгөтэй байдаг. [3]

Цахим холбоос

засварлах
  Commons: Лихтенштайны төрийн далбаа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

засварлах
  1. The New York Times: A Seat Near Hitler, and Other Olympic Tales From the Baron, 105. хандсан 19. Арваннэгдүгээр сар 2018.
  2. FAQ Flags of the World
  3. "Gesetz vom 30. Juni 1982 über Wappen, Farben, Siegel und Embleme des Fürstentums Liechtenstein (Wappengesetz)". Liechtensteinisches Landesgesetzblatt 1982 Nr. 58. Liechtensteinische Landesregierung. 18. September 1982. Татаж авсан: 2022-05-31. {{cite web}}: Check date values in: |date= (help)