Леонид Филатов (орос. Леонид Алексеевич Филатов, 1946 оны 12-р сарын 24-нд ЗХУ-ын Татарын БНУ-ын Казань хотод төрсөн-2003 оны 10-р сарын 26-нд ОХУ-ын Москва хотод нас барсан) -зөвлөлтийн бөгөөд оросын театр, киноны жүжигчин. Кино найруулагч, яруу найрагч, нийтлэгч, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч. 1995 оны ОХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын төрийн шагнал 1996 онд хүртсэн.

Намтар засварлах

Тэрээр Казань хотод 1946 онд төрсөн. Эцэг нь -Алексей Еремеевич Филатов, ЗХУ-ын Эх орны дайнд оролцогч (1914—1982); эх нь -Клавдия Николаевна Филатова (1923—2007).

1965 онд дунд сургуулиа төгсөөд Бүх Холбоотын Кино урлагийн улсын дээд сургуулийн /ВГИК/ найруулагчийн ангид орох зорилготой Москва оржээ. Шалгалт амжилтгүй болоод тэрээр Щукины нэрэмжит театрын сургуульд жүжигчны ангид шалгалт өгч тэнцээд Вера Львова, Леонид Шихматов нарын удирдсан ангид сурч 1969 онд төгссөн байна.

Төгсөөд Филатов Москва хотын Таганка дахь театрт оржээ. Анхны гол дүр- Ведущий — «Юу хийх вэ?/ Что делать?/» жүжиг. «Мастер, Маргарита хоёр», «Тоорын цэцэрлэг /Вишнёвый сад/», «Эрэг дээрх байшин /Дом на набережной/», «Бүсээ бүслээрэй /Пристегните ремни/», «Пугачёв» зэрэг жүжигт тоглосон байна;

1970 оноос Филатов кинонд амжилттай тоглосон байна: «Город первой любви», «Экипаж», «Женщины шутят всерьёз», «Грачи», «Петля», «Из жизни начальника уголовного розыска», «Успех», «Чичерин», «Забытая мелодия для флейты», «Город Зеро», «Благотворительный бал».