Лев Ошанин
Лев Иванович Ошанин (1912 оны 5-р сарын 17-нд Хаант Оросын Ярослав мужийн Рыбинск хотод төрсөн —1996 оны 12-р сарын 30-нд ОХУ-ын Москва хотод нас барсан) - зөвлөлтийн дууны яруу найрагч. 70 яруу найргийн ном, шүлгэлсэн өгүүлэл, жүжгийн зохиолтой, Сталины нэрэмжит 1-р зэргийн шагнал 1950 онд хүртсэн. Дэлхийн залуучууд, оюутны наадмын шагналтан.
Намтар
засварлахЛев Ошанин 1912 оны 5-р сарын 17 (30)-нд Рыбинск хотод (өнөөгийн Ярослав мужийн хот) угсаатаны гэр бүлд төрсөн ажээ. Эцэг Иван Александрович (1865-1915) төрийн албан тушаалтан байсан. Эх Мария Николаевна, төрөхдөө Дружинина овогтой (1869-1950) хөгжмийн багш байжээ. Тэдний гэр бүлд 7 хүү, 3 охин нийт 10 хүүхэд төрсөн байна. Галя, Саша гэж хоёр охин багадаа нас баржээ, ганц Вера охин амьд үлдсэн байна. Эрэгтэй ах нар: Александр, Николай, Михаил, Алексей, Владимир, Иван. Ирээдүйн яруу найрагч Лев айлын отгон хүүхэд байсан юм.
Лев хүүг 3 настайд эцэг нь нас барж эх нь хүүхдүүдээ тэжээхийн тулд хандивын концерт зохион байгуулдаг байжээ. 1917 оноос хойш тэдний гэр бүл Ростов Великий хот руу нүүж эх нь тэнд хүүхдийн цэцэрлэгийн захирал болжээ.
1922 оноос Ошанины гэр бүл Москвад шилжин амьдарсан байна.
Дунд сургуулийн 8-р ангиа төгсөөд тэрээр төмөр хайлшийн үйлдвэрт ажилчин болж дараа нь үзэсгэлэнгийн газар (сүүлд Ардын аж ахуйн амжилтын үзэсгэлэн (орос. ВДНХ) болсон) тайлбарлагч болсон байна. «Закал» хэмээх ажилчдын уран зохиолын дугуйланд явж байхдаа анхны «Этажи» /орч.-давхарууд/ өгүүллээ хэвлүүлж байжээ.
Тэрээр Оросын Пролетар зохиолчдын нийгэмлэгт (орос. РАПП) элссэн. Тэрээр “Комсомольская правда”, “Огонёк”, “Залуу гварди” зэрэг сонинд шүлгээ хэвлүүлж эхэлсэн байна. 1920-иод онд залуу Ошанин алдарт яруу найрагч Владимир Маяковскийтэй танилцаж, түүний яруу найргийг маш ихээр өөртөө шингээж, чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөж, волейбол тоглодог байсан байна. Нэг удаа тоглолтын үеэр Лев пролетарийн яруу найрагч Маяковскийн бугуйн цагийг хүчтэй бөмбөгөөр цохиод эвдэж байсан тухайгаа өөрөө хөгширсөн хойноо инээн дурсаж байсан ажээ.
Дээдсийн гаралтайгаа нуух ёстой гэж найз нарынхаа зөвлөсөний дагуу 1932—1935 онуудад тундр руу нүүж Хибиногорск хотыг барих ажилд оролцсон байна. «Кировский рабочий» сонины сурвалжлагчаар ажилласан боловч түүний тухай удирдлагад хов бичсэн тул Ошаниныг комсомол-оос хөөж сониноос чөлөөлөгдсөн ажээ.
1936 онд Москвад буцаж ирээд М.Горькийн нэрэмжит Утга зохилын дээд сургуульд элсэн оржээ. Зохиолч Глеб Успенский-гийн ач охин Елена Успенскаятай гэрлээд охин Татьяна, хүү Сергей нар төржээ.
Ошанин хараа муутай байсан тул цэргийн албанд татагдагдаагүй бөгөөд Дэлхийн 2-р дайн эхэлсний дараа ч тэрээр дайны сурвалжлагч болж чадаагүй юм. Ошанин гэр бүлийнхэнтэйгээ хамт Казань руу нүүлгэн шилжүүлжээ. Эхнэр нь "Пионерская правда" сонинд ажиллаж байсан боловч яруу найрагч өөрөө уран зохиолын чиглэлээр ажилд орж чадаагүй байна. Дараа нь тэд Елабуга хот руу нүүж очиход яруу найрагч Борис Пастернак түүнийг ЗХУ-ын Зохиолчдын эвлэлд элсэхийг зөвлөсөн бөгөөд гишүүнчлэлийн үнэмлэх нь эрүүл мэндийн хувьд муу байсан ч хамаагүй фронтод явж болдог гэжээ. Пастернакийн зөвлөмжөөр Ошанин ЗХУ-ын Зохиолчдын эвлэлд элссэн байна. Ингээд тэрээр Улаан Армийн Улс төрийн газрыг төлөөлж тэргүүн фронт руу томилогдож цэргийн сонинтой хамтран ажиллаж, цэргүүдийн өмнө үг хэлдэг болжээ. 1944 онд Бүх оросын Коммунист намд элссэн байна.
Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд залуу яруу найрагчдад семинар ордог байжээ. Түүний шавь нараас хамгийн алдартай яруу найрагчид бол Анатолий Приставкин, Вадим Степанцов, Сергей Соколкин нар байв. Мөн Монголын нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулан Утга зохиолын сургуульд сурч байхдаа түүний шавь байжээ.
1976-1990 онуудад ЗХУ-ын Зохиолчдын Холбооны тэргүүлэгч гишүүн.
Дайны дараа Лев Ошанин "Переделкино" гэж зохиолчдын тосгонд, Кутузовын өргөн чөлөөний ойролцоо Ялалтын талбай дээрх байранд амьдарч байсан. 1996 оны 12-р сарын 30-нд Москва хотод нас барсан.
Бүтээлүүд
засварлах- 1939 — «В бой за Родину» (песня)
- 1948 — «Всегда в пути»: Стихи и песни. М.: Молодая гвардия, 1948 (тип. «Кр. знамя»).
- 1948 — «Комсомольские песни»
- 1950 — «Дети разных народов», М.
- 1951 — «Беспокойные сердца»
- 1952 — «Стихи и песни о друзьях»
- 1955 — «Ленин всегда с тобой»
- 1957 — «Стихи о любви», М.
- 1959 — «Стихи. Баллады. Песни.»
- 1959 — «Так нам сердце велело»
- 1961 — «Песня о тревожной молодости»
- 1961 — «Стихи и песни»
- 1963 — «Избранное»
- 1965 — «Баллады», М.
- 1966 — «Сто песен», М.
- 1966 — «Просто я работаю волшебником»
- 1967 — «Как создавалась песня. Статьи», М.
- 1967 — «Текстовики» или поэты" // «Вопросы литературы», № 8
- 1969 — «Это будет вот так»
- 1970 — «Шёл я сквозь вьюгу…»
- 1972 — «Островитяне», М.
- 1972 — «Мой друг Борис»
- 1973 — «Мы с одного земного шара»
- 1975 — «Земля и небо», Ярославль.
- 1976 — «Вода бессмертья. Книга новых стихов». — М.: Советский писатель. — 160 с., 50 000 экз.
- 1977 — «Издалека-долго…» — М.: Современник.
- 1978 — «Это говорим мы»
- 1980 — «Талисман Авиценны», Ташкент.
- 1982 — «Самолеты и соловьи», М.
- 1982 — «Из лирики разных лет» — М.: Правда, 1982. — 32 с. (Б-ка «Огонёк». N3)
- 1983 — «Лирика, баллады, песни»
- 1985 — Пока я дышать умею: Новая книга стихов 1982—1984. — М.: Сов. писатель. — 176 с.; 100 000 экз.
- 1987 — «Баллады»
- 1987 — «Потому что мне восемнадцать»
- 1988 — «Только лирика»
- 1989 — «Верить друг другу»
- 1996 — «Вьюга смешала землю с небом»