Лайхансүрэнгийн Лхасүрэн
Лайхансүрэнгийн Лхасүрэн (1946 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн) нь Монгол Улсын жүжигчин, найруулагч хүн. СУИС-ийн багш байхдаа, МУ-ын Ерөнхийлөгчийн 2002 оны 7 сарын 5-ны 94 тоот зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртсэн.
Лайхансүрэнгийн Лхасүрэн | |
---|---|
Төрсөн | 1946 он |
Нас барсан | 2010 оны 1 сар |
Намтар
засварлахТэрбээр нийслэлийн II сургуулийн VII ангийг 1962 онд төгсөөд Улсын Хүүхдийн Төв театрт жүжигчнээр ажиллаж байв. 1974-1978 онуудад Москва хотын А. В. Луначарскийн нэрэмжит ТУДС-д (ГИТИС) найруулагчийн мэргэжлээр суралцсан. Улмаар Улсын Хүүхэд Залуучуудын Театрт 1978-1984 онуудад ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, 1984 оноос УБИС, СУИС-д багшаар ажиллаж иржээ.
Бүтээл
засварлахЧ. Чимидийн “Тус биш ус” киноны Осор, Б. Ширэндэвийн “Төгсгөл”-ийн Мөнхөө, “Ацаг шүдний зөрөө”-гийн сорвит, Ч. Лодойдамбын “Гарын таван хуруу”-ны Шагдар гэхчлэн дэлгэцийн, В. Шекспирийн “Ромео Жульетта”-гийн Ромео, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”-ын Корчагин зэрэг тайзны 100-гаад дүрийг бүтээжээ.
“Гурван найз”, “Болд хэрхэн хатаагдсан нь”, “Дээвэрт суудаг Карлсон”, Ж. Б. Мольер “Аргагүйн эрхэнд оточ”, “Бэрд” зэрэг жүжгийг найруулан тоглуулсан байна. СУИС-д олон жил багшилж залуу авьяастнуудыг урлагийн замд хөтлөсөн сурган хүмүүжүүлэгч тэрбээр “Хүн хөрөө” кино зохиол бичиж, өөрөө найруулан дэлгэцнээ гаргасан байна.