Күроки Мэйса (黒木 メイサ Kuroki Meisa?) нэрээр олонд танигдсан Японы нэрт жүжигчин, дуучин, загвар өмсөгч, дуу оруулагч Шимабүкүро Сацүки (島袋 さつき Shimabukuro Satsuki?) нь 1988 оны 5 сарын 28-нд Окинава мужийн Наго хотноо мэндэлжээ. Эцэг нь бразил, японы эрлийз ба ээж нь япон. Тэрээр "Sweet power" агентлагийн харьяат уран бүтээлч бөгөөд "Sony Music Japan" компанитай гэрээгээр хамтран ажилладаг. Нас залуу хэдий ч олон тооны тайз дэлгэцийн бүтээл, зар сурталчилгаанд дүрээ мөнхөлж, хоёр ч бие даасан цомог гаргаж амжжээ.

Күроки Мэйса
黒木メイサ
Төрсөн нэрШимабүкүро Сацүки
Тайзны нэрКүроки Мэйса
Төрсөн1988 оны 5 сарын 28 (1988-05-28) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    Окинава, Наго
МэргэжилЖүжигчин, загвар өмсөгч, дуучин, ctress, model, singer and voice actress
Идэвхтэй2004-одоог хүртэл
СтудиСони Мюзик Жапан
Цахим хуудасАлбан ёсны цахим хуудас

Загвар өмсөгч

засварлах

Мэйса дунд сургуульд байхдаа Японы алдартай "JJ" сэтгүүлийн гэрээт фото моделиор сонгогдсоноор загварын гараагаа эхэлжээ. Тэрээр дэлхийн алдарт "Emperio Armani" брэндийн Япон дахь, мөн "Loreal" компанийн олон улсын нүүр царайгаар тодорч байв.

Жүжигчин

засварлах

2004 оны 2 сард, Цүка Коохэй гол дүрд нь тоглох "Атами дахь хүн амины хэрэг - Пхеньянаас ирсэн мөрдөгч эмэгтэй" (熱海殺人事件・平壌から来た女刑事) хэмээх жүжигт анхны дүрээ бүтээснээс хойш тайз төдийгүй дэлгэцийн бүтээлүүдэд тасралтгүй тоглох болов. 2006 онд "Chakushin Ari" цувралын сүүлчийн ангид тоглож, улмаар дараагийн жил нь 44-р "Алтан Сүм" шагналын "Оны шинэ хүн" номинацийн эзнээр тодорсон байна.

Мэйса 2007 онд тоглосон "Crows Zero" киноныхоо дууг өөрөө дуулав. Улмаар 2008 оны 6 сарын 21-нд sony music records-той хамтран "Like this" дууг гаргаснаар дуучин болох эхлэлээ тавьжээ. 2009 оны 4 сарын 8-нд анхны бие даасан "Hellcat" цомгийг гаргав. Мөн 2010 оны 1 сард, "EP, Attitude" нэртэй хоёр дахь цомгоо гаргажээ.

Гадаад холбоос

засварлах