Кэрол Дуэк
Кэрол С.Дуэк (англи. Carol S. Dweck; 1946 оны 10-р сарын 17-нд төрсөн) -Америкийн алдарт сэтгэл судлаач. АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн (2012), Стэнфордын Их Сургуулийн профессор.
Түүний “Уян хатан ухамсар. Насанд хүрэгчид болон хүүхдүүдийн хөгжлийн сэтгэл зүйд шинэ хандлага" шинжлэх ухааны монографи нь Дэлхийн боловсролын холбооноос оны шилдэг номоор шалгарч байжээ. Тэрээр 1967 онд Барнардын коллежийг төгсөж, 1972 онд Иелийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Кэрол Дуэк 2004 онд Стэнфордын их сургуульд орохоосоо өмнө Колумбын их сургууль, Харвардын их сургууль, Иллинойсын их сургуульд багшилж байсан.
Кэрол С.Дуэкийн судалгааны гол чиглэл нь сэдэл, зан чанар, түүний хөгжил юм. Тэрээр хувь хүний болон нийгмийн хөгжил, сэдэл төрүүлэх чиглэлээр хичээл заадаг юм. Түүний нийгмийн сэтгэл зүйд оруулсан гол хувь нэмэр нь оюун ухааны далд онолуудтай холбоотой гэж үздэг юм.
Хувь хүн өөрийнхөө сэтгэхүйг мэддэггүй байж болох ч тэдний сэтгэлгээг зан авираар нь ялгаж болдог. Энэ нь бүтэлгүйтлийн хариу үйлдлийг ажиглахад мэдэгддэг байна. Тогтмол сэтгэлгээтэй хүмүүс бүтэлгүйтлээс болж зовж шаналж, үүнийг өөрсдийн үндсэн авъяас чадварын сөрөг нотолгоо гэж үздэг бол өсөлтийн сэтгэлгээтэй хүмүүс алдаа гаргахаас айдаггүй, учир нь тэд амжилтаа ахиулж, суралцах нь бүтэлгүйтлээс ирдэг гэж үздэг байна. Энэ хоёр сэтгэлгээ нь хүний амьдралын бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Дуэк өсөлтийн сэтгэлгээ нь хүнийг стресс багатай, илүү амжилттай амьдрах боломжийг олгоно гэж үздэг юм.
Эх сурвалж
засварлах- New York Times, Unboxed: If You’re Open to Growth, You Tend to Grow, July 6, 2008.
- Stanford News Service press release: Fixed versus growth intelligence mindsets: It’s all in your head, Dweck says
- Lisa Trei, «New study yields instructive results on how mindset affects learning», Stanford Report, Feb. 7, 2007
- Indiana University Human Intelligence project Carol Dweck profile
- Stanford University Carol Dweck profile
- Dweck, C.S., & Bempechat, J. (1983). Children’s theories of intelligence: Implications for learning. In S. Paris, G. Olson, and H. Stevenson (Eds.) Learning and motivation in children. Hillsdale, NJ: Erlbaum.
Нэмж харах
засварлах- https://www.mindsetworks.com/Science/Default (англи хэл дээрх сэтгэлгээний өсөлтийн тухай сайт)