Рамадан (араб. رمضان‎) буюу Рамазан (түрэг. Ramazan) - мусульманчуудын хуанлигийн 9-р сар юм. Энэ сарын турш мусульманчууд өдрийн гэгээтэй үед буюу нар ургахаас эхлээд нар жаргах хүртэл мацаг барьдаг бөгөөд энэ сар дуусахаар Ураза-байрам (Ид аль-Фитр) баярыг тэмдэглэдэг байна.

Рамадан гэж араб хэлээр «шатмаг халуун», «халуун», «бөгчим халуун» гэсэн утга агуулдаг боловч Рамадан өвлийн улиралд болдог байна. Исламын шашин сарны хуанлитай учраас битүү сартай өдөр шинэ сар эхэлдэг байна.

Исламын шашны дагаж мөрддөг сургаалийн дагуу Рамадан сарын үеэр мусульманчуудад өдрийн цагаар хоол идэх, юм уухыг хориголдог юм. Үүнээс гадна мацаг барьж байх үед өдрийн гэгээтэй үед хурьцал үйлдэхийг мөн хориголдог байна. Мацаг барих зааварыг сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настай хүмүүс, жирэмсэн хөхүүл эхчүүд, аялагчид дагахгүй байж болдог байна.

Энэ сарын сүүлийн 10 шөнийн нэгд нь «Хүчтэй шөнө» тохиодог ажээ. Энэ шөнө ихэнхи мусульманчууд мөргөл үйлдэж өнгөрөөдөг ажээ.


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.