Константин Боборыкин
Константин Николаевич Боборыкин (1829—1904) оросын цэргийн болон төрийн зүтгэлтэн. 1862-1863 онд Өргөөнд суусан Оросын хаант улсын анхны консул. Оросын хаант улсын Оренбург мужийн дэслэгч генерал (1866—1875) Орловскийгийн (1875—1888) захирагч байсан.
Намтар
засварлах1829 оны 9-р сарын 13 (25)-нд төрсөн. Ярославск мужийн Боборыкин овгийнхоноос гаралтай. Эцэг нь хошүүч генерал Николай Лукьянович Боборыкин (1794—1860) эх нь Елизавета Фёдоровна Киссель.
Тэрээр Михайловскийн их бууны сургуульд сурч байсан. 1844 онд юнкер /бага дэслэгч/ цолтой төгссөн байна.
1849 оны 5-р сард дэслэгч цолтой морин их бууны № 8 ангид хуваарилагдсан байна. 1851 цэргийн морин их бууны бригадын арын албаны дарга. 1852 онд Бригадын даргын туслах, 1854 онд 3,4,5-р хуурай цэргийн ангийн их бууны ангийн даргын ахлах туслах. 1854 онд дэслэгч цол хүртэж 1855 онд Крым дахь Өмнөд Армийн их бууны штабын даргын туслах болжээ. Крымын дайнд оролцож цэргийн ажиллагаанд амжилт гаргасан тул түүнийг 1855 онд ахлах дэслэгч /штаб-ротмистр/ цол олгосон байна. Кишинёв, Севастополь хотод Лев Толстой-той хамт алба хааж байжээ. 1857 онд Эзэн хааны Жанжин штабын даргын туслахаар томилогсон байна. 1859 онд ахмад цол хүртжээ.
1861 онд Өргөө дахь Оросын анхны консулаар томилогдож дэд хурандаа цол хүртжээ. Оросын ГХЯ-ны сайд А.М.Горчаковын түүнд өгсөн зааварчилгаанд Өргөө дэх Оросын бүх худалдаачдыг "ямар нэгэн маргаантай хэргээс зайлсхийх, ингэснээр тэнд байгаа бүс нутагт хуурай замын худалдааг хөгжүүлэхэд саад учруулахгүй байх ёстой харин монголчуудтай их найрсаг, дотно харилцаж оросуудад сайн болгох хэрэгтэй» гэж зааварчилан бичиж байжээ. Боборыкин 1862 оны өвөл ирээд удалгүй Бээжинг зорьж, 1862 оны намар Өргөө-д буцаж ирээд 1863 оны хавар Монголыг орхин явжээ. 1863 онд Орост очоод хурандаа цол авчээ.
1864 онд Боборыкин Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад 1865 оны 6-р сарын 8-аас тэрээр Оренбургийн захирагчаар ажиллаж байхдаа Оренбургийн казакуудын армийн ахлах атаманы албыг нэгэн зэрэг хашиж байв; 1866 оны 3-р сарын 27-нд 1762 оны тунхаг бичигт үндэслэн хошууч генерал цол олгохын зэрэгцээ 1875 оны 3-р сарын 11 хүртэл ажиллаж байсан захирагчаар ажиллаж байжээ.
1866-1868 онд тэрээр Оренбургийн цэргийн тойргийн командлагч, Оренбургийн захирагч-генералаар ажиллаж байжээ.
Оросын нийтлэгч, зохиолч Константин Головины бичсэнээр Боборыкин бол «их ууртай, хүн муутай, атаархуу, сул арчаа муутай хүн байсан. Түүнийг насаар нь гэр бүл, нийгэм, удирдлага нь зовоож садаа болдог байсан мэт сэтгэгдэл бусдад төрүүлдэг байсан. Тэр хүн бүрт ууртай ханддаг байсан, ялангуяа Орловын дээд гаралтай хүмүүст».
Тэрээр өвчний улмаас 1888 оны 1-р сарын 30-нд албанаасаа чөлөөлөгдөж 1904 оны 2-р сарын 5-нд москва хотод нас баржээ.