Комикс зурж байгаа нь

Манга төрөл

засварлах

Манганы төрөл Ёожи (Yōji, 幼児向け漫画) буюу 1-4 насны хүүхдийн мангаКодомо буюу Жидо (Kodomo эсвэл Jidō) манга (児童漫画、子ども漫画) – Бага насны хүүхдүүдийн мангаШоонэн (Shōnen, 少年漫画) – Олон ангит цувралтай, Адал явдалт шинж чанартай. Энэ манганы төрөлд нас харгалзахгүй. Шоожо (Shōjo, 少女漫画) – Сэтгэлийн өнгө аяс ихтэй, хайр дурлалын хэв маягтай манга. 13-17 насны охидод төвлөрдөг. Сэйнэн (Seinen, 青年漫画) – Коллежийн эрэгтэй оюутнуудад зориулсан мангаСэйжин (Seijin, 成人漫画) – Насанд хүрэгчдэд зориулсан манга. +18

Комик төрөл

засварлах

Америкийн комикс

засварлах

Америкийн комикс нь хөгжлийн олон үед хуваагддаг ба зонхилох сэдэв нь супер-баатрын сэдэв байдаг. Дэлхийн II дайнаас өмнө шог хошин сэдвээр сонин хэвлэлийн богино хэмжээний комикс хөгжиж байгаад, дэлхийн хоёрдугаар дайны үед комикс уран бүтээлчид үндэсний бахархал болгох зорилгоор Супер-баатар гол дүртэй олон тооны комикс зохион, тэр нь ч зах зээлд маш их эрэлттэй байж, тухайн дүрүүд үндэсний бахархал болж, өнөөг хүртэл супер баатрууд Америкийн зах зээлд том байр эзэлсээр байна. Супермэн, Бэтмэн зэрэг нь анх комиксийн дүрээр олонд хүрч, анхны Супермэн 1938 онд “Аction comic”-ийн нэгдүгээр дугаар дээр хэвлэгдэж байжээ.

Дэлхийн II дайн дуусаж, супер баатрын дүр бүхий комикс олны сонирхлоос гарч, улмаар комикс бүтээгчид илүү нарийн, учир битүүлэг сэдэвтэй зохиолууд, дүрүүд гарган шинэ сэдвийн комиксийг хөгжүүлж эхэлсэн билээ.

1980-аад оноос хуучны супер баатрын комикс дахин олны сонирхлыг татаж эхэлсэн ба комиксийн хийц, чанар, бүтээмж өндөрссөн нь үүнд нөлөөлсөн байна. Сэдэв төрлийн хувьд аймшгийн, инээдмийн, уран зөгнөлт, үлгэр, фантас, гэмт хэрэг, адал явдалт, насанд хүрэгчдийн гэх зэрэг бүх насныхны сонирхолд нийцэх комикс зах зээлд худалдаалагддаг болов.

Америк комикс ихэвчлэн 32 нүүрээр сар тутам цувралаар гарна. Цуврал нь нийтдээ дунджаар 100 дугаарт хүрнэ, зарим алдартай комикс 500-600 цуврал гарсан байдаг. Мөн алдартай комик дүрүүд гол зохиолоосоо гадна хажуугийн бие даасан цувралуудыг төрүүлсэн байдаг. Аmazing Spider Man комикс гэхэд гол зохиолоосоо гадна арваад салбарласан цувралтай.

Япон комикс

засварлах

Японы комиксийг “Манга” гэх ба зурагтай ном гэсэн ханз үсэгнээс гаралтай нэршил. 1950-аад оноос Японд Осүма Тэзүка манга дүр төрхийг анх гаргаж цувралаар “Атом хүү” комикс хэвлүүлэн гараагаа эхэлж байж. Энэ комикс нь барууны орнуудын комиксоос ялгаатай нь том нүдтэй баатрууд, хар цагаан, нарийн зураас ихтэй бас олон хуудастай байв. 10 гаруй жил энэ цуврал үргэлжилсэн ба энэ зуур цуврал хүүхэлдэйн кино гаргажээ. Бага насны хүүхдүүдэд зориулсан комикс удалгүй Япон даяар түгэн алдаршиж, олон олон янзын цуврал гарсан ба уншигч багачууд өсөж томрохын хэрээр сонирхон унших сэдэв нь даган өөрчлөгдөж. Японы комикс нас, хүйс, нийгмийн давхаргын онцлогт зориулсан төрөл бүрийн сэдэвтэй, маш баялаг сонголттойгоор хийгддэг болсон. Иймд Японы комик нь амьдрал болон хувь хүний дотоод ертөнцөд илүү ойр агуулгатай, энгийн хэрнээ сэтгэл хөдлөлийг сайн харуулсан илэрхийлэлтэй дүрслэлээрээ бусад орны комикоос ялгардаг. Японы манга нь долоо хоног тутам нэгдсэн хэвлэл маягаар хэвлэгдэнэ. Хар цагаан 16-32 нүүр бүхий 15-20 гаруй янзын манга нь нэг товхимол сэтгүүл болж гарна. Ийм манга сэтгүүлүүд олон байх ба сэтгүүлүүдийн алдартай манганууд 10 дугаар гарсны дараа нэг боть болж тусдаа хэвлэгдэнэ. Ийм маягаар алдартай манганууд 10 жил хүртэл тасралтгүй үргэлжилж 30-40 боть гарч төгсдөг. Японы метро болон гудамжинд хаа сайгүй л манга/комикс уншсан хүн таарна. Яг л талх шиг өдөр тутмын хэрэглээ мэт.

Манга, комик бүтээлийн судалгаа

засварлах

Комиксийн өнөө үе

засварлах

Одоо цагт комик дэлхийн зугаа цэнгэлийн /Entertainment Industry/ 3 том салбарын нэг нь болж, комиксгүй улс орон, үүнийг уншдаггүй мэддэггүй хүн байхгүй гэхэд болохоор болжээ. Ном хэвлэл, аnimation - хүүхэлдэйн кино, кино урлаг, видео тоглоом, хүүхдийн тоглоом, ахуйн бараа гээд бүх л энтертайнмент бизнес салбарыг хамарч. Бидний үзэх дуртай Холливүүдийн “Бэтмэн, X-Men, Хүн аалз, Супермэн, Халк, IronMan, Трансформерс, 300” кинонууд хүртэл комиксоос сэдэвлэсэн ба өөр маш олон комиксоос сэдэвлэсэн кино бий.

Комиксийн хийц бүтээмжид техник технологийн дэвшил бас нөлөөлж хуучин цаас, харандаа, түш, үзэг, будаг бийр шугам ашиглаж байсан бол одоо зөвхөн компьютерийн хэрэгсэл ашиглан түүн дээрээ зурж бүтээдэг болоод байна. Үүнийгээ хэвлэлд ашиглана, мөн Интернэтэд веб-комик, гар утасны контент / агуулга хэлбэрээр олонд хүргэдэг болж комиксийг заавал хэвлэх албагүйгээр гар утас, таблет болон зөөврийн компьютер дээрээ татаад л хаана ч хэзээ ч хүссэн үедээ уншиж үзэж байх боломжтой болсон байна. Дэлхийд олон зуун комик хэвлэлийн газар байдаг ч цөөн хэдэн том, алдартай хэвлэлийн газар бий. АНУ-д: “Marvel”, “DC”, “Darkhorse”, “Image” Японд: “Kodansha”, “Shogakukan”, “Shueisha” гэсэн аварга компаниуд байна.

Алдартай цувралууд

засварлах
  • Комикс: X-Men, Fantastic Four, Хүн Аалз, Супермэн, Бэтмэн, Ногоон дэнлүү, Avengers, Оддын дайн, Спаун, Justice League
  • Манга: Атом хүү/Astro boy/, Наруто, DragonBall, OnePiece, Vagabond, Gundam, SailorMoon, Berserk, Ghost in the shell, Apple seed, XX century boys

Алдарт бүтээлчид

засварлах
  • Комикс: Jack Kirby, Stan Lee, Alan Moore, Will Eisner, Carl Barks, Frank Miller, Todd Mcfarlane
  • Манга: Осамү Тэзүка, Акира Торияма, Широв Масамүнэь Масаши Кишимото, Такехико Иноүэ, Эйичиро Ода

Олон улсын комик цуглаан “Comic-Con”

засварлах

АНУ: San Diego Comic-Con International (1970 оноос жил бүр) , NewYork Comic-Con, Emerald City ComicCon Япон: Comiket (1975-оноос жилд 2 удаа), Tokyo International Anime Fair Олон улсад: Angoulкme- France, International Comic artist Conference- Japan, China, Korea, Taiwan, Hong Kong Дээрхээс гадна олон улсад өөр өөр газар орнуудад бүтэн жилийн турш комикстой холбоотой үйл явдал, арга хэмжээ уулзалт цуглаан зохиогддог. Гол нь комик цуглаан тэмцээнүүд дээр ирээдүйд гарах шинэ содон санаа, цоо шинэ киноны эхний богино хэмжээний тусгай үзвэр, алдартай цувралуудын дуудлага худалдаа, шинээр гарч ирж буй уран бүтээлчид тэдний шинэ уран бүтээлүүд, хүний толгойд багтаж болох бүхий л гайхалтай санаанууд оргилон буцалж, санаагаа солилцож, дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид, бизнесмэн, сонирхогч фенүүд цуглан хэд хоногийг өөрсдийн диваажинд өнгөрүүлдэг уламжлалтай.

Үр дүнд нь дараагийн Оскарыг авах киноны санаа, зохиолыг найруулагч нар олж, дараа улирлын бестселлер комиксийн уран бүтээлч ажлаа олж, үндэстэн дамнасан нөхөрлөл, бизнес гараагаа эхэлдэг юм.

Комикс Монголд

засварлах

“Монгол зураглай–комикс дэлхийг байлдан дагуулж чадна” гэж зоригтой нэрлэсэн нь бидний өвөг дээдэс энэ салбарт анхдагч биш ч зурган романы талаар бахдам баримттай байдаг. Үлгэрлэвээс Бурхан багшийн сургаал айлдал, намтар түүх бүхий судруудад хийсэн чимэглэлүүд нь зурган романы санааг баяжуулж байдаг. XVII- XIX зууны Монголын модон барын хэвлэл “Молом тойны судар”-ын чимэглэл судлаач шинжээчдийн анхаарлыг татах бүтээл юм. Учир нь энэ судрын агуулгаас эс хамааран бие даасан, магадгүй өнөөгийн “сюрреалист” чиглэлд ч хамруулан бүртгэж болох бидний далд ертөнц гээд нэрлэж заншсан диваажин тамын орныг дүрслэн үзүүлсэн байдаг. Товчхондоо манайд байсан олон сүмийн туурганы зургуудаас, хэвлэн барлаж үлдээсэн судрын хуудаснаас өнөө цагийн комикс-зураглайг өвгөд дээдэс маань тольдон хардаг байсан гэсэн үг ээ. Гэхдээ мэдээж өнөө цагийн комикс, маанга гэдэг үгс хэрэглэлгүйгээр шүү дээ.

Монголчууд үргэлжлэн хүүрнэсэн урлагийн буюу зурган өгүүлэмж хэлбэрийн зураг урлагийн олон зуун дамжсан өнө эртний дурсгалуудтай. Дундад зуунаас өдгөөг хүртэл эрдэмтэн мэргэдийн бичиж туурвиж, орчуулан гаргаж байсан ном судар, үлгэр домогт зориулан бүтээсэн цуврал хүүрнэлт зураг/Монгол зургийг зураач урчууд хийж ирсэн. Харамсалтай нь эдгээр бүтээлийн ихэнх нь 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед нураасан сүм хийдүүдэд үгүй болон, мөн гадны худалдаачин наймаачдын гараар дамжин эх нутгаасаа өөр газарт хадгалагдах нь олонтаа.

Өнөө үед манай хүүхэд багачууд, залуус, насанд хүрэгчдийн дунд комикс зурган өгүүлэмж нь төдий л танил биш хэдий ч сүүлийн жилүүдэд нийтэд эрчимтэй танигдаж эхэлж байна. Энэ нь залуу уран бүтээлчид болон хэд хэдэн хэвлэлийн газар, уран бүтээлийн нэгдлүүдийн хөдөлмөрийн үр дүн юм.

“Тоншуул” сэтгүүл нь 70 жилийн турш шог зураг комикийг нийтэд дэлгэрүүлэн сурталчлахад үнэтэй хувь нэмэр үзүүлсэн ба энэхүү сэтгүүлийн үе үеийн авьяаслаг уран бүтээлчид дунд Монголын комикийн хөгжлийг тодорхойлсон уран бүтээлчид байсаар ирсэн.

Анхлан жижиг хэмжээний ном хэлбэрээр, хэмжээ тоо ширхгийн хувьд жижиг, цөөн тоотой байсан ба энэ үед ихэвчлэн хувь уран бүтээлчид бие даан комиксоо эрхлэн гаргаж байв. Тэднээс дурдвал: “Борхүү, Одхүү, Төмөрхүү” - С.Цогтбаяр, “Цуутын цагаагч гүү” - Ч.Ганбаатар, “300 Тайчуудыг дарсан домог” - С.Амгалан, “Модун Шаньюй” - Б.Цолмонбаяр, “Замд”-А.Бүрэн-Эрдэнэ, “Эзэнт гүрэн” Н.Амартүвшин, “Хөх дайчин” - Ч.Лутсүх, “300 тайчуудыг дарсан домог”, “Батхаан” - Н.Энхбаяр гэх хэд хэдэн бие даасан комиксууд туурвигдаж байгаад 2005 оны намраас анхны цуврал комикс Монголд худалдаанд гарсан нь Чингис хаан комикс билээ. Уг комиксийг “Sky Power Media” компани 2008 он хүртэл 20 цуврал гаргаж, түүнээс хойш цувралаар “Цондоолой Цүндээлэй” 2007, “Динза” 2009 Ирмүүн агентлаг эрхлэн гаргах болсон юм.

Мөн комиксийг зар сурталчилгаа, зурагт хуудас хэлбэрээр ашиглан хийх нь сүүлийн жилүүдэд түгээмэл болсоор байна. Сонин сэтгүүл хэвлэлд комикс янз бүрийн хэлбэр хэмжээгээр нийтлэгдэж энэ чиглэлээр уран бүтээлээ туурвих сонирхолтой залуус олшрон, вэб-форум, блог хөтөлж бие биедээ өөрсдийн хийсэн комиксоо интернэт ашиглан толилуулдаг болоод байна. 1935 онд анх хэвлэгдсэн “Хүмүүжил, жигшил” сэтгүүл нь өдгөө Монголын орчин үеийн хошин урлагийн түүхийг улбаалсан “Тоншуул”–ын “дээд өвөг” юм. Дээхнэ үеийн нэрт судлаачид Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төдийгүй хошин урлагийн анхдагчаар “Марзан” хэмээх Балдуугийн Шаравыг төлөөлүүлдэг юм. Задгай комикс гэж болохоор “Монголын нэг өдөр” хэмээх энэ алдарт зургийн хошин түүхээр өнөөдөр ч бид уйддаггүй. Энэ чиглэлээр “Тоншуул” сэтгүүлд Ц.Байды, С.Цогтбаяр, С.Болд нар Монголын нэг өдрийн орчин үеийн хувилбараар туурвисан бүтээлүүд цөөнгүй байдаг.

Цуврал зурган роман нь хуучин ЗХУ-ын “Весёлые картинки”, “Мурзилка” хүүхэд залуучуудын сэтгүүлүүдийн гол бодлого болон манайд гадаад хэвлэлийн /тэр үед “хомроголон” гадаад сэтгүүл захиалуулдаг байв/ захиалгаар олны танил болсон. Мөн Данийн нэрт зураач Херлуф Бидструпийн зургуудаар Монголын нэгэн үе түүний бүтээлээр хүмүүжсэн юм.

Монголын шинэ үеийн залуу уран бүтээлчдийн хувьд комикс нь шинэ том орон зай, чөлөөт сэтгэлгээний хязгааргүй талбар юм. Тэрхүү уран бүтээлийн гайхамшигт талбарт үзэг бийрээ бариад, оюун сэтгэхүйгээ хөглөөд, орон зайгаа эзлэх цаг ирээд байна, бидэнд. Херлуф Бидструп (Herluf Bidstrup) нь цуврал зурган комикс зурдаг байсан бөгөөд эдгээр бүтээлүүдэд ямар ч тайлбар хэрэггүй ажээ. Херлуф 5000 гаруй бүтээлийн эзэн бөгөөд түүний цуврал зурган өгүүлэмж нь нэг талаас харахад хөгжилтэй байдаг хэдий ч нэлээд ажиглаж харвал ихээхэн ухаарал төрүүлсэн зургууд байх болно.

Дэлхийн энх тайвны зүтгэлтэн Х.Бидструп гуай 1980-аад оны дундуур манай эх оронд айлчлахад Монголын шог зураачид уулзах завшаан тохиолджээ. Энэ үеэр “Улаанбаатарын мэдээ” сонины зураач Л.Гүрсэд алдарт Бидструпийн таталбарыг хийн зураг дээрээ гарын үсгийг нь зуруулсан нь бахархам дурсамж болон үлджээ.

Орчин үеийн комикс-зураглай 1960-аад оноос эхлэн манайд тодорхой баатруудаа дагуулан хөгжсөн юм.

“Оюун түлхүүр” сэтгүүлд Ц.Доржготовын хөөрхөн “Зуу Зуу” ишиг хүүхэд багачуулын дотно танил боллоо. Өнөөдөр манайхан дэлхийн зах зээл дээр үл анзаарагдам нөлөөтэй ч оюуны болон сэтгэлгээний зах зээл дээр аугаа гэдгээ дахиад зориуд хэлэхийг хүсэж байна.

“Тоншуул”сэтгүүлийн дэргэд байгуулагдсан “Хас” комикс бүлгэмийн залуу уран бүтээлч М.Эрдэнэбаяр өнгөрсөн жилийн Японд зохиондсон Манга буюу комиксын уралдаанаас тэргүүн дээд шагнал болох гран-при шагналыг гардан авсан нь Монголын бүтээлчид дэлхийн тавцанд хүрсэн жишээ юм.