Клопиралид
Клопиралид (3,6-дихлор-2-пиридинкарбон хүчил) нь өргөн навчит хог ургамлыг хянах зориулалтай, пиколиний хүчлийн бүлийн, сонгомол үйлчилгээтэй системийн гербицид юм.[2][3] Клопиралид нь устгахад хүнд хог ургамал болох арзгар азаргана (Cirsium arvense), алтан товчын (Matricaria) зүйлүүд, шаралзганы (Sonchus) зүйлүүд, тарнын (Polygonum) зүйлүүдийг хянана.
Нэр | |
---|---|
Нийтлэг IUPAC нэр
3,6-Dichloropyridine-2-carboxylic acid | |
Өөр нэр
3,6-Dichloropicolinic acid
| |
Ерөнхий | |
1702-17-6 | |
Abbreviations | 3,6-DCP |
ChEMBL | ChEMBL1650605 |
ChemSpider | 14797 |
Jmol-3D зураг | Зураг Зураг |
KEGG | C18779 |
PubChem | 15553 |
UNII | 10G14M0WDH |
| |
| |
Шинж чанар | |
C6H3Cl2NO2 | |
Моль масс | 192.00 |
Гадаад байдал | Цагаан талст |
Хайлах температур | 150 to 152 °C (302 to 306 °F; 423 to 425 K) |
~1000 ppm | |
Өөрөөр тодотгож заагаагүй бол бодисуудын хэвийн төлөв (25 °C [77 °F], 100 kPa) дахь үзүүлэлтүүд. | |
шалгах (what is: / ?) | |
Мэдээлэлийн хайрцагны эх сурвалж | |
Концентраци
засварлахКлопиралид нь олон янзын концентрацитай шингэн ба хуурай хэлбэртэй үйлдвэрлэгддэг. Энэ өгүүлэгт клопиралид 750 гр/кг агууламжтай, усанд дисперслэгддэг үрэл (WDG) хэлбэртэй хуурай гербицидын тухай авч үзсэн болно.
Хамрах хүрээ
засварлах- Шарилжин навчит амброз (Ambrosia artemisiifolia L.)
- Алтан товчын зүйлүүд (Matricaria)
- Арзгар азаргана (Cirsium arvense L.)
- Эмийн багваахай (Taraxacum officinale Wigg.)
- Татаар зираа (Lactuca tatarica L.)
- Эгэл зохимон (Senecio vulgaris L.)
- Тарнын зүйлүүд (Polygonum)
- Татаар сагаг (Fagopyrum tataricum L.)
- Цэнхэр хонгор зул (Centaurea cyanus L.)
- Хүнсний шаралзгана (Sonchus oleraceus L.)
- Хээрийн шаралзгана (Sonchus arvensis L.)
- Мөлхөө ягаан толгой (Rhaponticum repens L., Acroptilon repens L.)
Ашиглах заавар
засварлахТун ба тарималын үе шат
засварлахТаримал ургамал | Тун, гр/га | Боловсруулах үе |
---|---|---|
Зусах ба өвөлжих арвай, зусах ба өвөлжих улаан буудай, хатуу улаан буудай, хошуу будаа | 60-120 | Тарималыг бутлалтаас гол хатгах хүртэл үед боловсруулна. Өвөлжих тарималыг хавар боловсруулна. |
Маалинга ба солин (бага линолений хүчилтэй маалинга) | 80-120 | Маалингыг "гацуур" үе буюу 5-10 см өндөртэй үед болон олон наст хос талт үрт хог ургамлуудыг бутлах үед боловсруулна. |
Зусах ба өвөлжих рапс | 120 | Тарималыг 3-4 навчтай үеээс цэцэглэлт хүртэлх үед боловсруулна |
Бусад пестицидтэй нийлэмж
засварлахБусад гербицидтэй хольж ашиглах нь
засварлахКлопиралидыг дараах үйлчлэгч бодис дээр суурилсан гербицидүүдтэй хольж ашиглаж болно:
- Фенмедифам
- Десмедифам
- Этофумезат
- Хлоридазон
- Метамитрон
- МЦПА
- 2,4-Д
- Сульфонилшүвтэр
- Граминицидууд (үет ургамлын гербицидүүд)
Бусад инсектицидтэй хольж ашиглах нь
засварлахЗөвшөөрсөн зүйл үгүй.
Бусад Фунгицидтэй хольж ашиглах нь
засварлахЗөвшөөрсөн зүйл үгүй.
Бусад бордоотой хольж ашиглах нь
засварлахЗөвшөөрсөн зүйл үгүй.
Анхаарах зүйл
засварлах- Азаргана ба шаралзганыг боловсруулах үе шат: Бутлалт - ишний өсөлтийн эхэн үе
- Нэг наст хос талт үрт хог ургамлын хөгжлийн үе шат: 2 - 6 навч
- Боловсруулах өдрийн агаарын температур: Оновчтой нь 10 - 25 ° С. Хүйтний аюул заналхийлж байгаа эсвэл хүйртэлийн дараа боловсруулалтыг хийхийг зөвлөдөггүй.
- Ургац хураалтын өмнөх интервал: 60 хоног.
- Давтан боловсруулалт: манжингаас бусад тохиолдолд нэг удаагийн хэрэглээг зөвшөөрдөг.
Борооны интервал
засварлахКлетодимыг түгээснээс хойш 6 цагийн хугацааны дотор орсон бороо гербицидын идэвхийг бууруулна.
Эх сурвалж
засварлах- ↑ Merck Index, 11th Edition, 2398.
- ↑ Staff, Virginia Tech Cooperative Extension. Revised May 14, 2012 Pyridine Herbicide Carryover: Causes and Precautions Архивлагдсан 2016-11-30 at the Wayback Machine Accessed May 27, 2013
- ↑ Bob Hartzler, extension weed management specialist, Department of Agronomy, Iowa State University. February 21, 2006 Aminopyralid - New herbicide for pastures, roadsides, etc. (Memento 3. Арваннэгдүгээр сар 2014 цахим архивт) Архивлагдсан 2014-11-03 at the Wayback Machine Accessed May 27, 2013