Нобусукэ Киши (япон. 岸 信介 Киси Нобусукэ, 1896 оны 11-р сарын 13-нд төрсөн—1987 оны 8-р сарын 7-нд нас барсан) — Японы төрийн зүтгэлтэн, улс төрч. 1957 оны 2-р сарын 25-наас 1960 оны 7-р сарын 19-ний өдөр хүртэл Японы ерөнхий сайд байсан.

Киши Нобусукэ

Түүний Ерөнхий сайдын албан тушаалд АНУ, Японы хоорондын харилцан хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай Гэрээ (англи. Treaty of Mutual Cooperation and Security between the United States and Japan, япон. 日本国とアメリカ合衆国との間の相互協力及び安全保障条約 ) -нд гарын үсэг зурж, дайны дараах Японы түүхэн дэх хамгийн хүчтэй эмх замбараагүй байдлын давалгаа болсон юм.

Кишигийн Ерөнхий сайд байх эхний жилүүдэд Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд элсэж, Индонезид нөхөн төлбөр төлж, Австралитай худалдааны шинэ гэрээ байгуулж, Чехословак, Польш улстай энхийн гэрээ байгуулж байжээ. Мөн Япон Азийн орнуудтай ойртох хандлагатай болж 1957 онд Киши Зүүн өмнөд болон Өмнөд Азийн 6 оронд айлчилж, нөхөн төлбөр төлөх үүрэг, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар тохиролцсон байна. Эдгээр аяллын үеэр Киши Азийн хөгжлийн сан байгуулах санааг анх гаргаж байсан. Энэ нь Ази руу худалдаа, эдийн засгийн гүнзгий тэлэлт хийх Японы стратегийн эхлэл байсан юм. 1959 онд Киши Баруун Европ, Латин Америкийн орнуудад айлчилсан.