Кашалот (Physeter macrocephalus) нь Шүдэт халимын багийн далайн хөхтөн бөгөөд умард туйлаас өмнөд туйл хүртэл өргөн уудам нутгаар амьдарна.

Кашалот

Ховордолтын зэрэглэл

Эмзэг (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Халим хэлбэртэн Cetacea
Дэд баг: Шүдэт халим Odontoceti
Овог: Physeteridae
Төрөл: Physeter
Зүйл: P. macrocephalus
Латин нэр
Physeter macrocephalus
Карл Линней, 1758
Кашалотын амьдрах бүс (Цэнхэр)
Кашалотын амьдрах бүс (Цэнхэр)
Ижил утгатай нэршил

Physeter catodon Linnaeus, 1758
Physeter australasianus Desmoulins, 1822

Хүнтэй харьцуулсан хэмжээ.

Анатоми

засварлах

Кашалот нь шүдэт халимын дотор хамгийн том ба нас бие гүйцсэн эр халим 20.5 м урт, 57,000 кг жинтэй. Эм нь арай жижиг 12 м урт, 14,000 кг жинтэй байна. Энэ халим нь биеийнхээ 3-ны 1-тэй тэнцэхүйц том толгойтой ба хамгийн том тархитай ажээ. Тархи нь 7 кг байна.

Доод эрүүндээ 20-26 шүдтэй, 1 шүд нь 1 кг жинтэй. Идэш тэжээлийн 95 нь далайн арваалж, үлдсэн хувь нь загас зэрэг болно. Тиймээс зажлах шаардлагагүй, бүхлээр нь залгигдах арваалжаар хооллоход шүдний хэрэгцээ байхгүй гэгдэж байв. Шүдгүй мөртлөө эрүүл чийрэг, тарга тэвээр сайтай халим ажиглагдана. Өдгөө үүний учрыг зарим эрдэмтэд эр кашалотууд хоорондоо өрсөлдөн, тэмцэлдэхэд хэрэглэгддэг байх гэж таамаглаж байна. Үнэхээр ч шүд нь мохоо үзүүртэй, хоородоо нилээд зайтай ургасан байдаг. Мөн ойрын жилүүдийн судалгаагаар зулзагаа далайн мандалд орхиод гүн рүү шумбан, хоол тэжээл авлахаар явсан эх халим барьсан олзоо амандаа зуусан чигээр буцаж ирж буй нь мэдэгдсэн. Бичлэгээс харахад бүхэл биш, тасдсан далайн аварга арваалж байсан ба үүнээс үүдэн шүд нь барьсан идшээ тасдаж хуваах, далайн гүнээс дээшээ буцан гарах үед гулсаж унагахгүйн тулд хэрэгтэй гэсэн таамаглал дэвшигдэж байна. Кашалот нь амьдралынхаа 2/3-г далайн гүнд өнгөрүүлэх ба дэлхий дээрх хамгийн гүн шумбадаг хөхтөн юм. 3000 м далайн гүн рүү хялбархан шумбаж, нэг амьсгаагаар 90 минут хүртэл байж чаддаг байна. Бусад төрлийн халим 400 м орчим шумбаж, 35 минут хүртэл амьсгаа авахгүй байдаг.

 
Кашалотын шүд

Кашалот 70 гаруй насалдаг. Үр зулзагаа халамжлан өсгөдөг байна. Эм халим 14-16 сар зулзагаа тээдэг ба зулзага нь төрөхдөө 4 м урт, 1000 кг жинтэй байна. 19-42 сар эхийгээ хөхдөг ба өөр эм халимыг хөхөх тохиолдол бас байдаг аж. Эм кашалот 7-13 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг бол эр нь 18 хүрж байж нас бие гүйцнэ. Мөн эр кашалот 50 нас хүрж байж биеийн өсөлт бүрэн дуусдаг байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Кашалот (Physeter macrocephalus) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Кашалот – Энэ үгийг тайлбар толиос харна уу