Катоо Киёми
Катоо Киёми (Япон: 加藤喜代美, 1948 оны 3 сарын 8-нд Хоккайдогийн Асахикава хотод төрсөн) нь 1972 оны Мюнхений олимпын аварга, чөлөөт бөхийн тамирчин юм.
| ||||||||||||||||
|
Намтар
засварлахКатоо Хоккайдо Асахикавагийн Худалдааны ахлах сургууль, Сэншүү их сургуулийг төгсчээ. Сургуулиа төгсөөд Саншин Дэнки компанид ажиллах болсон байна.
Тэрээр 1968 - 1971 онд Японы 4 удаагийн аварга болсон бөгөөд 1971 оны ДАШТ-д 6-р байр эзэлсэн. Иймээс түүнийг олимпод оролцуулахыг үл дэмжих хүн олон байсан ч Мюнхений олимпод эхний даваандаа өмнөх жилийн дэлхийн аварга Ираны Мохаммад Горбаниг ялж, тэр эрчиндээ алтан медаль хүртжээ.