Бүгд Найрамдах Тува Улсын Дээд хурал

Бүгд Найрамдах Тува Улсын Дээд хурал (тува. Тыва Республиканың Дээди Хуралы (парламентизи) орос. Верховный Хурал Республики Тыва) — ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Үндсэн хуулийн дагуу төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг нэг танхимтай хууль тогтоох төлөөллийн байгууллага.

Бүгд Найрамдах Тува улсын сүлд

1993 оны 12-р сард Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын (парламент) анхдугаар хурлын сонгууль болсон. Сонгуулийн нэг чухал онцлог нь 1993 оны 10-р сард батлагдсан Бүгд Найрамдах Тува Улсын шинэ Үндсэн хуулийн үндсэн дээр болсон явдал юм. Улсын Дээд Хурлын 32 депутат сонгогдож, байнгын ажиллагаатай болсон. 1994 оны 1-р сарын 21-нд бүс нутгийн энэхүү парламентад 6 хороо байгуулагдав.

  • Үндсэн хууль, эрх зүйн бодлогын хороо;
  • Эдийн засаг, санхүүгийн зээлийн бодлогын хороо;
  • Нийгмийн бодлогын хороо;
  • Төрийн байгуулалтын хороо;
  • Олон улсын хэрэг, парламент хоорондын харилцааны хороо;
  • Газар тариалангийн бодлого, байгаль орчны менежментийн хороо.


Хөдөө аж ахуйн, Бүрэн эрхт Тувагийн Ардын нам, эмэгтэй депутат гэсэн 3 фракц тэр үед байгуулагдсан.

1994 оны 1-р сард Каадыр-оол Алексеевич Бичелдэй Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын анхны чуулганы даргаар сонгогдож байв.

 
Тувагийн Дээд хурлын 30 суудал Нэгдсэн Орос нам, 2 суудал Либерал Ардчилсан нам, 1 суудал эзгүй байна.

2014 оноос хойш Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын дарга Кан-оол Тимурович Даваа, орлогч дарга -Виктор Глухов.

Улсын Дээд Хуралд найман хороотой. Үүнд:

  • Эрчим хүч, барилгын хөгжлийн хороо;
  • Газар тариалангийн бодлого, байгаль орчны менежментийн хороо;
  • Төсөв, эдийн засгийн хөгжлийн хороо;
  • Төлөөлөгчдийн Хуралтай харилцах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэх хороо;
  • Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн хороо;
  • Боловсрол, соёл, залуучуудын бодлого, спортын хороо;
  • Үндсэн хууль, эрх зүйн бодлогын хороо;
  • Олон нийтийн аюулгүй байдал, хилийн асуудал эрхэлсэн хороо.


Тува улсын Дээд хурлын албан ёсны цахим хуудас: https://khural.rtyva.ru/