Канкан (Манинка: Kánkàn) нь газар нутгийнхаа хэмжээгээр Гвинейн хамгийн том хот бөгөөд хүн амынхаа тоогоор 3-т орно. 207,790 оршин суугчтай [1] (2009). Тус хот зүүн Гвинейн Мило голын эрэг дээр, Конакригаас зүүн тийш 245 милийн зайд оршдог.

Канкан
Kankan
Дэд муж болон хот
Канканы төв
Канканы төв
Канкан, Гвиней
Канкан
Канкан
Солбицол: 10°23′N 9°18′W / 10.383°N 9.300°W / 10.383; -9.300
Улс Гвиней
Бүс нутагКанкан бүс
МужКанкан муж
Засаг захиргаа
  Хотын даргаМори Колофон Диаките[1]
Хүн ам
 (2020[2])
  Нийт198,013

Хотын хүн амын ихэнхийг Мандинка үндэстэн эзэлнэ. Канкан хот нь Канкан муж, Канкан бүсийн төв, хамгийн том хот нь юм.

Канканыг Мандинкачууд 17-р зуунд байгуулсан бөгөөд Батэ Хаант Улсын нийслэл, кола самар зэргийн худалдааны төв болон цэцэглэн хөгжиж байв. 1881 онд Самори Туре хотыг эзэлж, 1891 онд Францын харьяанд оруулжээ.

Онцлогууд

засварлах

Канкан хот нь Канканы их сургууль, шашны сургалт, амраа мод (манго)-оороо алдартай. Баруун Африкийн хамгийн эртний мечетүүдийн нэг нь тус хотод байдаг. Хоттоос зүүн хойш 40 орчим км зайд Мандингочуудын соёлын дурсгал болох Гбереду/Хамана бий.

Конакригаас эхлэлтэй хөнгөн галт тэргийн эцсийн зогсоол Канканд бий. N1 хурдны зам өмнө зүгт байх Нзерекоретэй хотыг холбодог. Мөн Канкан нисэх онгоцны буудал байдаг.

  1. "Commune de Kankan : Mory Kolofon Diakité du RPG élu maire !". conakryinfos.com (франц хэлээр). 2018. Татаж авсан: 2024-11-16.
  2. "Etat et Structure de la Population Recensement General de la Population et de l'habitation 2020" (PDF). Direction Nationale de la Statistique de Guinée (франц хэлээр). Эх хувилбараас (PDF) архивласан: 2019-11-24. Татаж авсан: 2024-11-16.