Калка голын тулалдаан

Калка голын тулалдаан нь 1223 оны 5 сарын 31-нд Зэв ноён, Сүбээдэй баатар нараар удирдуулсан монголын хүч, "Зоригт" Мстислав, Киевийн III Мстислав нараар удирдуулсан Киевийн Русь болон Команчуудын хамтарсан хүчний хооронд тулалдаан болж, монголчуудын илт давуу ялалтаар дуусчээ.

Калка голын тулалдаан

Огноо 1223 оны 5 сарын 31
Байрлал Калка гол
Үр дагавар Монголын ялалт
Байлдагч талууд
Монголын эзэнт гүрэн Оросын ханлигууд , Куман, Кипчак
Удирдагчид
Зэв ноён, Сүбээдэй баатар Мстислав Удатный, Мстислав Романович, Мстислав Святославич, Даниил Романович, Котян, Ярун
Цэргийн хүч
20,000-30,000 30,000-80,000
Хохирол
тодорхой бус, бага 75000, оросын зарим сурвалж бичигт нийт цэргийн 9/10

Калка голын тулаан Дэлхийн түүхэнд Калка голын тулаан гэж алдаршсан энэ тулаан нь 1223 оны 5 сарын 31-нд тухайн үед Калка гэж нэрлэгддэг байсан голын дэргэд болсон юм. Тулааны дараа оросууд энэ гутамшигтай ялагдалаа нуухын тулд голын нэрийг сольсон. Одоо энэ Калка гэдэг гол нь яг ямар нэртэй болсоныг баттай мэдэхгүй ч ихэнх эрдэмтэд Азовын тэнгист цутгадаг Кальчик гол гэж үздэг. Зэв, Сүбээдэйгээр удирдуулсан 20,000 орчим монгол цэрэг Хорезмийн Муххамед султаныг хөөж устгах зорилгоор цахилгаан дайныг дэлхийн түүхэнд анх удаа хийсэн гэдэг. Морины хурдаар 8,851 км газрыг гурван жилийн дотор эзэлсэн энэ байлдан дагуулалын нууцыг одоо болтол эрдэмтэд маш ихээр сонирхдог. Монголчууд энэ байлдаанд дайсны хүчийг таслан хувааж сарниулах, бүсэлж байлдаж айлгах, зугтах боломж олгож араас нь хөөх зэргээр их олон тактикийг хослуулан ашгласан ба тулааны үр дүн нь гайхалтай байсан юм. Тулааны дараа түүхийн сурвалж бичгүүдэд өгүүлснээр монголчууд маш бага хохирол амссан (яг тоо хэмжээ нь тодорхойгүй бөгөөд байлдааны эхэнд байсан цэргийн тоотой харьцуулахад маш бага цэрэг алдсан гэсэн байдаг) бол Орос болон Кипчакууд 50,000 орчим хүнээ алдсан гэгддэг.

Дайны шалтгаан

засварлах

Зэв,Сүбэдэй нарын Кавказын уулсыг давж хийсэн аян дайн амжилт олж тэндээс Орос-ын хилрүү зулбан зугтсан команчууд Днепр мөрөнд зугтан гарч тэдний удирдагч Котян Киев-т хүрч ирэн Мстислав-аас тусламж эрсэн байдаг.Оросын вангууд Киев-т цуглаж олон зууны турш дайсагнаж байсан команчуудад туслах, аюул нөмөрсөн үед хүчээ нэгтгэх зөв гэсэн шийдвэр гаргажээ.

Оросуудын дайралт

засварлах
 
A view of the Dnieper River and the surrounding area

Оросын Вангуудын нэгдсэн арми монголын туршуулын толгой хэсэгтэй тулгаран тэднийг хялбархан ялаад толгойлж явсан хүнийг нь цаазаар авсан. Энэ жижиг тулаанаар Оросууд монголчуудыг ихэд басамжилж нум сум, хөнгөн хувцастай, жирийн нэг зэрлэг нүүдэлчид гэж боджээ. Үнэндээ энэ үед монголын хүнд морин цэрэг ихэд хөгжсөн байсан ба Оросууд энэ талаар огт мэдээгүй байсан юм. Үүний дараагаар Зэв жанжин монголын 10 элчийг Киевийн ван Мстислав Романович Старый-руу илгээж та нартай байлдахыг хүсэхгүй байна, зөвхөн Кипчакуудтай байлдана гэж хэлүүлсэн боловч Оросууд элчийг дор нь барьж цаазаар авжээ. Монголчууд үүнийг мэдээд ихэд уурлан Оросуудтай өршөөлгүй байлдахаар болсон. Тэгээд Оросуудтай туршуулын хөнгөн армиар тулж ялагдсан дүр үзүүлэн ухарч 9 хоног зугтсан юм. Монголчууд Калка гол хүртэл зугтсан ба тэнд Оросуудтай жинхэнэ тулаан хийхээр бэлдсэн байна.

Оросуудын ялагдал

засварлах

Монголчууд 12 өдрийн турш зугтахад холбоотнууд тэднийг яллаа хэмээн омогшиж зам зуур дайсныхаа хаяж гээгдүүлсэн эд зүйл,үхэр малыг талан дээрэмдэж,омтгойрон шунаж явсаар байлдааны журмаа алдаж эхэлжээ. Дайтах тулалдах ид хав нь оргилсон оросуудаас зугтаж явсаар Зэв, Сүбээдэй нар 1223 оны 5 дугаар сарын 31-нд Калка голын цаад талд морьдоо сэлгэж унаад байлдааны байрлалд ороод тосон зогсов.Хөндийд Монголын дайчид шигүү эгнээгээр бүрхэн жагсаж хүлээж байжээ.Энэ тулалдаанд дайсны цэргийн байрлалыг зориуд сунгаж сульдуулсны эцэст шийдвэрлэх цохолтыг суут жанжин Сүбээдэй гарамгай хийжээ. Галицын Мстислав энэ удаад тун шаламгай зугтаж Днепр мөрнийг хамгийн түрүүнд гаталж,айж эмээсэндээ бүх завийг устгаснаар араас ирж буй нутаг нэгтнүүдээ гар мухардуулжээ. Ийнхүү Монголчууд Калка голын тулаанд ялалт байгуулах нь тодорхой болсон юм.

Мөн үзэх

засварлах