Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороо

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороо (хас. Қазақстан Республикасы Ұлттық қауіпсіздік комитеті) - Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгчийн (Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч) шууд удирдлага дор бөгөөд түүний өмнө хариуцлага хүлээдэг, тус улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болсон Төрийн тусгай байгууллага юм.

1991 оны 12-р сарын 19-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн хуулийг баталснаас хойш 3 хоногийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсын Сайд нарын танхим Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улсын Төрийн бүрэн эрхт байдлын тухай тунхаглалыг удирдлага болгон "Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүй Байдлын Хорооны тухай" тогтоолыг баталсан байна. Мөн энэхүү тогтоолд Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүй Байдлын Хороо нь өмнөх ЗХУ-ын Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүй байдлын хорооны (КГБ)-ын хууль ёсны залгамжлагч гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

1992 оны 7-р сарын 13-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев "БНКазУ-ын Аюулгүй байдлын хороог өөрчлөх тухай" 844 тоот зарлигт гарын үсэг зуржээ. Энэ өдрийг Казахстаны ҮАБХ-ны төрсөн өдөр гэж үздэг бөгөөд жил бүр тус байгууллагын ажилтнууд тэмдэглэдэг.

Үндсэн зорилтууд

засварлах
  • Иргэн, нийгэм, төрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох;
  • Бүгд Найрамдах Казахстан Улсын "Гадаад тагнуулын тухай" хуулийн дагуу Бүгд Найрамдах Казахстан улсын ашиг сонирхлын үүднээс тагнуулын мэдээлэл олж авах;
  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудыг улс төр, санхүү, эдийн засаг, цэрэг-улс төр, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, байгаль орчны болон бусад салбарт шийдвэр гаргахад Бүгд Найрамдах Казахстан Улсын үндэсний ашиг сонирхол хөндөгдөж буй шаардлагатай тагнуулын мэдээлэл, дүн шинжилгээ, үнэлгээгээр хангах;
  • Бүгд Найрамдах Казахстан Улсын үндэсний ашиг сонирхлыг хөндсөн улс төр, цэрэг-улс төр, санхүү, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, байгаль орчны болон бусад салбарт төрийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Бүгд Найрамдах Казахстан улсын тагнуулын байгууллагын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан улсын төрийн байгууллага, байгууллагуудын харилцан үйлчлэлийг хангах;
  • Бүгд Найрамдах Казахстан улсын хилийн чанад дахь төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, төрийн нууцыг хамгаалах, техникийн тагнуулын үйл ажиллагаатай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • Сөрөх тагнуулын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Төрийн нууцад хамаарах мэдээллийн талаарх техникийн тагнуулын эсрэг үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжүүлэх;
  • Бүгд Найрамдах Казахстан улсын үндсэн хуулийн дэг журмыг хүчирхийллээр өөрчлөх, бүрэн бүтэн байдлыг зөрчих, аюулгүй байдалд халдах зорилготой террорист болон бусад үйл ажиллагааг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох;
  • Бүгд Найрамдах Казахстан дахь терроризм, экстремизмтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагааг зохицуулах;
  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч, төрийн байгууллага, Бүгд Найрамдах Казахстан Улсын Зэвсэгт хүчин, бусад цэрэг, цэргийн ангиудыг энхийн болон дайны үед засгийн газрын харилцаа холбоогоор хангах;
  • Бүгд Найрамдах Казахстан улсын эрх бүхий төрийн байгууллага, цэргийн удирдлага, үндэсний аюулгүй байдал, дотоод хэргийн байгууллагуудад шифрлэлтийн ажлыг зохион байгуулах;
  • Улсын хилийн хамгаалах ажлыг хангах;

Үндэсний аюулгүй байдлын хорооны бүтэц

засварлах
  • Хилийн алба;
  • Засгийн газрын харилцаа, холбооны алба;
  • Тусгай зориулалтын "А" алба;
  • Гадаад тагнуулын алба;
  • Нисэхийн алба.

Хорооны дарга нар

засварлах
  1. Баекенов, Булат Абдрахманович — 1992.07.20- 1993.12.27 (1991-1992 Казахстаны КГБ-ын дарга)
  2. Токпакбаев, Сат Бесимбаевич — 1993.12.27- 1995.11.08
  3. Джуманбеков, Дженисбек Мухамедкаримович — 1995.11.08-1997.05.12
  4. Мусаев, Альнур Альжапарович — 1997-1998 (шүүгдсэн)
  5. Абыкаев, Нуртай Абыкаевич — 1998-1999
  6. Мусаев, Альнур Альжапарович — 1999-2001
  7. Тажин, Марат Муханбетказиевич — 2001-2001
  8. Дутбаев, Нартай Нуртаевич — 2001-2006 (шүүгдэж, хорих ял эдэлсэн)
  9. Шабдарбаев, Амангельды Смагулович — 2006-2009
  10. Шаяхметов, Адиль Шаяхметович — 2009-2010
  11. Абыкаев, Нуртай Абыкаевич — 2010-2015
  12. Жумаканов, Владимир Зейноллович — 2015-2016
  13. Масимов, Карим Кажимканович — 2016 оны 9-р сараас 2022 оны 1-р сар (баривчлагдан, байцаагдаж байгаа)
  14. Сагимбаев, Ермек Алдабергенович /1967 онд төрсөн/ — 2022 оны 1-р сарын 5-наас