И Жон-сү хөлбөмбөгчин
И Жон-сү (сол. 이정수, I Jeong-su, I Chŏng-su, и-жонг-сү; Англи: Lee Jung-Soo; Орос: Ли Джон Су; 1980 оны 1 сарын 8-нд Өмнөд Кёнсан аймгийн Кимхэ хотод төрсөн) — 2008 онд элссэн Өмнөд Солонгосын шигшээ баг болон олон баг дамжсаны эцэст 2010 онд хөлслөгдөн ирсэн Катарын Аль-Садд багт тоглож буй төвийн хамгаалагч, хөлбөмбөгчин.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | И Жон-сү | ||
Өндөр | 1.88 м | ||
Байрлал | Голын хамгаалагч | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2002–2003 | Анян Эл-Жи Читас | 27 | (2) |
2004 | Сөүл | 2 | (0) |
2004–2005 | Инчон Юнайтед | 20 | (1) |
2006–2008 | Сүвон Блүуингз | 46 | (3) |
2009 | Киото Санга | 34 | (6) |
2010 | Кашима Антлерс | 10 | (3) |
2010– | Аль-Садд | 35 | (4) |
Шигшээ баг‡ | |||
2008- | Өмнөд Солонгос | 52 | (5) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2012 оны 3 сарын 24. † Гараа (Гоол). |
Хамгаалагч И Жон-сү 2010 оны ДАШТ-нд хоёр ч гоолдоод амжсан.