Ишдоржийн Одончимэг

Ишдоржийн Одончимэг (1967 оны 7-р сарын 27-нд Өвөрхангай аймагт төрсөн) — Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин, зохиолч, найруулагч.

Ишдоржийн Одончимэг
Ишдоржийн Одончимэг
Төрсөн1967 оны 7 сарын 27 (1967-07-27) (57 нас)
Өвөрхангай аймаг
ХарьяалалМонгол үндэстэн
ИргэншилМонгол Монгол (БНМАУМУ)
Алма матерУБДС (1989), МУИС (2001)
Мэргэжилжүжигчин, найруулагч, зохиолч
Идэвхтэй1989 оноос хойш
ХаньТөрбатын Бархүү

Тэрээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.5 жил ажиллаж байгаад 1991 оноос УДЭТ руу шилжсэн байна. Ингээд 2000 оны намар хүртэл Драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад 2001 оноос “Х түц” продакшндаа байгуулаад одоо хүртэл ажиллаж байгаа аж.

2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн.

2007 онд жүжигчин Төрбатын Бархүүтэй гэрлээд 2012 онд Сундари гэж охинтой болжээ.

Уран сайхны кино

засварлах
Он Киноны нэр Ямар дүр Дүрийн нэр
1989 Сэрүүн дуганы мөхөл Гол дүр Дэжидмаа
1996 Наран ургахыг хүлээхгүй Гол дүр Цэвэлмаа
2000 Алганы хээ Гол дүр Янжинд
2003 Ээждээ л үнсүүлэхсэн Гол дүр Байгалмаа
2007 Хайрыг хайрла Гол дүр Чимгээ
2008 Үхэж үл болно-Чингис хаан Гол дүр Бөртэ үжин
2011 Болсон явдал Туслах дүр
2013 Тагнуулч аав
2015 Танхай тээгч Гол дүр Жавзан
2017 Солиот эх Гол дүр Номоо
2018 Алтан өндөг Гол дүр Дэжид
2018 Говийн домог Туслах дүр

Цол, шан

засварлах
  • ____ он — Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
  • 2008 он — Монгол Улсын Гавьяат жүжигчин
  • 2014 он — Гэгээн Муза-11 наадам Шилдэг эмэгтэй гол дүр
  • 2018 он — Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын анхдугаар кино наадам Шилдэг эмэгтэй дүр
  • 2019 он — Cinema Awards-2019 кино наадам Шилдэг эмэгтэй жүжигчин

Сайн үйлс

засварлах

Улаанчулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан сургалтын төвийг байгуулаад байна.

Юутай ч сургуулийн насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй еренхий боловсрол олгох ажлаа хэрэгжүүлж эхэллээ.