lll Богд Живзундамба Ишдамбийням нь 1758 онд Төвөдийн Литанд түшмэл Данзангомбо , эх Норжинбаммо нарын гэрт мэндэлжээ . Манжийн төрөөс ll Богдоос хойш Живзундамба хутагтуудыг төвдөөс залж байхаар тогтсон нь Манжийн төрийн бодлого байжээ. lll Богдыг Төвдийн Литанаас Бүүвэйбаатар, Шижирбаатар нар очиж залж ирсэн байна. Төвөдөөс lll Богдыг залж ирэх Шижирбаатар тэргүүтэй хүмүүс ердийн хөсгөөр саад бэрхшээл ихтэй газрыг туулж , Литанд хүрсэн байна. lll Богдын хувилгаан дүрийг төвдүүд маш их нууж гаргаж өгөх дургүй байжээ. Тэр үед Шижирбаатар эр зоригийг үзүүлэн тодорсон хүүхдийг танин мэдэж булааж аваад зугтаж ирсэн түүхтэй. 1763 онд Богдыг ширээнд залах их ёслол болжээ. Их хүрээнд 1760 онд Манба дацан , 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулжээ. lll Богд нь Их хүрээнд винайн ёсны зуны хайлан хурлыг үүсгэн байгуулсан гэдэг тэрээр 1773 онд таалал төгсчээ.

Өмнөх
Лувсандамбийдонми
Жавзандамба хутагт
1763-1773
Дараах
Лувсантүвдэнванчүгжигмэджамц