Их Тэнгэр цогцолбор
Их Тэнгэр цогцолбор нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвөөс найм орчим км зайд Дархан цаазат Богд Хан уулын ард Туул голын хөвөөнд, Их Тэнгэрийн ам хэмээх байгалийн үзэсгэлэнт ногоон бүсийн 120 гаруй га талбайд төрийн харш, зочид буудал, тусгай зориулалтын байрууд бүхий олон объектуудад төр, засгийн нийтлэг үйлчилгээг эрхлэн явуулдаг байгууллага юм.
1951 оноос өнөөг хүртэл Монгол улсын төр, засгийн тэргүүн нарт болон манай улсад айлчилж буй гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд зочид буудал, зоогоор үйлчлилж ирсэн.