Их Никобар арал

Их Никобар (Хинди: बड़ा निकोबार, Никобар: टोकिओंग लोंग, Tokieong Long) нь Суматрын хойд талд орших, Энэтхэгийн харьяаны Никобарын арлуудын хамгийн том арал юм. Тус арлын өмнөд үзүүр Индира нь мөн Энэтхэгийн хамгийн өмнөд цэг болно. Арал 1045 км² газар нутагтай ч дөнгөж 9439 оршин суугчтай, ихэнх хэсэг нь ширэнгэн ойгоор бүрхэгдсэн, онгон байгалиараа алдартай нутаг билээ.

Их Никобар
GreatNicobarMap.jpg
Их Никобар арлын газрын зураг
Газарзүй
Байршил Бенгалын булан
Олтриг Никобарын арлууд
Талбай 1,045 км2 (403.5 хавтгай дөрвөлжин миль)
Хамгийн өндөр цэгийн өндөр 642 м (2,106 фут)
Хамгийн өндөр цэг Туйллье уул
Улс
ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг
Холбооны нутаг дэвсгэр Андаман ба Никобарын арлууд

Их Никобар арал 2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлтийн дараах цунамид өртөж их хохирол амссан юм.

ГазарзүйЗасварлах

Аралд Александра, Амрит Каур, Догмар, Галатеа зэрэг хэд хэдэн гол байдаг бөгөөд тэд бүгд өмнө эсвэл баруун өмнө зүг рүү урсдаг нь тус арлын налуулгийн чиглэлийг илтгэнэ. Арлын овгор товгор толгод өмнөөс хойш сунан тогтсон байдаг. Далайн түвшнээс дээш 642 метр өргөгдсөн Туйллье уул нь тус арлын хамгийн өндөр цэг юм[1].

ЭшлэлЗасварлах

  1. Shyam Singh Shashi (2005), Encyclopaedia of Indian Tribes, Anmol Publications Pvt Ltd, ISBN 8170418364, <http://books.google.com/?id=pQh48ov8BrwC>

Гадны холбоосуудЗасварлах