Ихэтуанийн бослого

Ихэтуаний бослого

Ихэтуан (хят. 義和團)[1] буюу Боксчдын бослого (хят. 拳亂, цуанлуань),[2] 1899-1901 он хүртэл Хятадын хойд нутагт гарсан гадаадын нөлөөний эсрэг гарсан бослого. Манжийн төрийн арчаагүй байдал болон гадаад гүрнүүдийн дээрэнгүй бодлого олон нийтийн дургүйцлийг хөдөлгөсний улмаас 1899 онд Хятадын хойд хэсэгт дэгдсэн бослого. Түүхэнд боксчдын бослого гэж нэрлэгдсэн энэ бослогод оролцогсод эрх тэгш бус хэлэлцээрүүдийг эсэргүүцэж, гаднын чөтгөрүүдийг хөөн зайлуулах уриан дор гаднынхныг алж хядах Христийн шашинд орсон эх орон нэгтнүүдээ цаазлах замаар өргөжсөөр 1900 он гэхэд Бээжин рүү довтлох хэмжээний хүчийг хуралдуулжээ. Энэ үед хатан хаан Цыши босогчидтой нэгдэж, тэдний тулгалтаар Их Британи, Герман, Австри-Унгар, Франц, Итали, Япон, Америкийн Нэгдсэн Улс, Орос гэх Найман улсын эвсэлд нэгэн зэрэг дайн зарлав. 2 сарын дараа 8 гүрний цэрэг Бээжинг эзлэн авч, хатан хаанд шинэ гутамшигт болзол тулгасан юм. Үүний дараа Цыши хатан хаан босогчдын эсрэг урваж Манжийн төр барууны эвсэлтэй хамтран 1901 онд бослогыг бүрэн даржээ.

1900 онд Бээжин
8 гүрний цэрэг Бээжингийн хэрмэнд тулж ирэв, 1900 он
Боксчдын цэрэгүүд
Цай-Ши-Коу дахь боксын удирдагчдыг цаазлах ажиллагаа

1900 онд Манжийн засаг Хятадад гарсан Ихэтуанийн бослогыг дарахад зориулан Ар Монголоос 20 000 монгол цэрэг татах гэтэл дөнгөж 2000 монгол цэрэг цуглаад, тэд нь тус тусын хошууны ноёдоос Улиастай дахь манж жанжны мэдэлд шилжмэгц, Энхтайваны удирдлагаар бослого гаргаж, Улиастайн манж цэргийг хядаж, хятад пүүсийг талж сүйтгээд гэр гэртээ тарцгаасан байна.

ЭшлэлЗасах

Цахим холбоосЗасах

  Commons: Боксчдын бослого – Викимедиа зураг, бичлэг, дууны сан