Ихбууралын район

Ихбуурлын район (орос хэл бичгээр Ики-Бурульский район, халимаг аялгаар Ик Буурла район) — ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс (БНХалУ)-ын район (монголчловол хошуу гэх юмуу аль эсвэл аймаг гэнэ). 6,363 км² (5-р том) газар нутагт нь 2010 онд 11,424 хүн (9-р олон) оршин сууж байсан.[1] Үүнээс 4,055 нь Элстээс дорно өмнө зүгт 66 км зайнд байгаа районы төв буюу Ихбуурал суурин (аль эсвэл балгас)-д амьдардаг. ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолоор 1965 онд байгуулагдсан. Эдийн засгийн үндэс чулуу, хайрга олборлолт байжээ.[2]

Ихбуурлын район
район
Улс орон  Орос
БНУ  Халимаг
Район Ихбуурал
Дотроо (13) Нэр бүхий 13 сэлээн болно
Районы төв Ихбуурал
Газар нутаг 6,363 км² (5-р том)
Хүн ам (тоол.) 2010 онд 11,424 хүн [1] (9-р олон)
Нягт сийрэг 1.78 хүн/км²
Ард түмэн 68.6% - халимаг, 31.4% - бусад
Нутгийн олон Ихбуурлынхан
1965 он Өнөөгийн нутаг үүссэн
Орос орны Халимаг орон дахь Ихбуурлын район
Орос орны Халимаг орон дахь Ихбуурлын район

Засаг захиргааны хуваарь

засварлах

Багабуурал, Ихбуурал, Хөвүүд, Уртсалаа, Чулуунхамар зэрэг 13 сэлээн (халимагаар селән, [[ |оросоор]] сельское муниципальное образование, монголчловол «хөдөө нутаг», «сум») болж хуваагддаг. 30 суурин газартай.

Баримтын холбоос

засварлах

 

Энэ Халимагт хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.