Итгэл бишрэл
Итгэл бишрэл буюу итгэл үнэмшил бол хувь хүн, ямар нэг санаа таамаглал ба анхдагч нөхцөлийг үнэн зөв хэмээн баримтлах сэтгэл зүйн байдал юм.
Итгэл, мэдлэг ба танин мэдэхүйн онол
засварлахИтгэл болоод мэдлэг гэсэн нэр томьёо философид өөр өөрөөр хэрэглэгддэг. Танин мэдэхүйн онол нь мэдлэг болон итгэлийн тухай гүн ухаанч сургалт судалгаа юм. Танин мэдэхүйн үндсэн зарчим нь үнэн мэдлэгийг олж авахын тулд, бидэнд яг юу хэрэгтэй вэ гэдэг асуудал болой.
Философийн уламжлалд, Платоны Theaetetus (Грек хэлээр: Θεαίτητος) буюу харилцан ярианаас үүсэлтэй ойлголтоор мэдлэгийг "үндэслэлтэй үнэн итгэл" гэж тодорхойлсон байдаг.
Хожмын Танин мэдэхүйн онолчид болох Геттиер (1963), Гоүлдман (1967) нар "үндэслэлтэй үнэн итгэл"-ийн тодорхойлолтыг дахин авч үзжээ.
Итгэлийн тухай сэтгэл зүйн онол
засварлахСэтгэл судлалын голлох чиг хандлага болон холбогдох зарчимууд нь уламжлал ёсоор итгэл үнэмшлийг, оюуны ухааны ердийн төлөөлөл мэтээр, ухамсарт сэтгэл бодлын хэсэг, хэлтэрхий гэж үзэж иржээ.