Ирина Хакамада
Ирина Муцуовна Хакамада (Орос: Ири́на Муцу́овна Хакама́да; 1955 оны 4 сарын 13-нд Москвад төрсөн) нь Оросын Холбооны Улсын улс төрч бөгөөд 2004 онд тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байв. Түүний эцэг нь Японы коммунист Хакамада Мүцүо бөгөөд тэрээр 1938 онд Японоос ЗХУ уруу дүрвэн гарсан юм. Авга ах Хакамада Сатоми нь Японы Коммунист Намын Төв Хорооны дарга байв.
Тэрээр 1978 онд Патрис Лумумбын нэрэмжит Улс Түмний Найрамдлын Их Сургуулийг дүүргэжээ. 1993 - 2003 онд ОХУ-ын Төрийн Думын гишүүнээр сонгогдон ажилласан. Барууны Хүчнүүдийн Холбооны лидерүүдийн нэг байсан Хакамада нам нь Владимир Путиныг дэмжих шийдвэр гаргасныг эсэргүүцэн, 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөж, сонгогчдын 3.9 хувийн санал авчээ. Сонгуулийн дараа тэрээр "Бидний Сонголт" намыг байгуулан ажиллаж байгаад Ардын Ардчилсан Холбоонд нэгдэж, Михаил Касьяновтай хамтдаа уг эвслийг тэргүүлэх болжээ.