Иргэний Индэр нам (Польш)
Бүгд Найрамдах Польш Улсын Иргэний индэр нам (польш. Platforma Obywatelska Rzeczypospolitej Polskiej) — Польшийн либерал-консерватив улс төрийн нам. Иргэний индэр нам нь 2001 оны 1-р сарын 24-нд анх холбоо хэлбэрээр үүсгэн байгуулагдсан Польшийн төв үзэлтэй улс төрийн нам бөгөөд жилийн дараа 2002 оны 3-р сарын 5-нд Бүгд Найрамдах Польш Улсын Иргэний индэр нам нэртэй бүртгэгдсэн байна.
Тус нам оршин тогтнох эхний үед либерал эдийн засгийн үзэл бодол, үзэл суртлын асуудлаар консерватив байр суурийг илэрхийлж байсан бөгөөд дараа нь аажмаар зүүний үзэл бодолтой болсон. Судалгаанаас үзэхэд эхний жилүүдэд Иргэний индэр намыг баруун болон төвийн үзэлтэй сонгогчид голчлон дэижиж, зүүнийхэн бага зэрэг дэмжиж байсан. 2000-аад оны сүүлийн хагаст зүүн жигүүрийн сонгогчид төв болон баруун жигүүрийн сонгогчдоос бага болж эхэлсэн.
Иргэний индэр намыг үүсгэн байгуулагчид нь Анжей Олеховски (тэр 2000 онд ерөнхийлөгчийн сонгуульд хоёрт орсон), Мачей Плажынски (тэр үеийн Сеймийн дарга байсан) болон Дональд Туск (тэр үед Сенатын дэд дарга) нар байв. 2007-2015 онуудад Иргэний индэр нам нь Сейм, Сенатын хамгийн том улс төрийн хүчин байсан бөгөөд Польшийн Ардын намтай хамтран засгийн газрын парламентын суурь болсон засгийн газрын эвслийг (2014 он хүртэл Дональд Туск, 2014 оноос Эва Копач) байгуулсан байна. 2015-2023 онд Иргэний индэр нам Польшийн парламент дахь хамгийн том сөрөг хүчин болсон (мөн 2019 оноос Сенатын олонхын гол цөм байсан), мөн 2001-2007 онуудад ч мөн олонхи байсан.
2019 оноос хойш тус нам нь Иргэний эвслийн (польш. Koalicji Obywatelskiej) гол хүч нь болж, 2023 оноос хойш эрх баригч эвслийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүн болж, Дональд Тускийн засгийн газрыг "Гурав дахь зам" болон Зүүний үзэлтэй намтай хамтран байгуулсан. 2004-2019 онуудад Европын парламент дахь Польшийн намуудын хамгийн олон төлөөлөлтэй байсан. 2009-2012 онд Иргэний индэр намын гишүүн Ежи Бузек Европын парламентын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2010-2015 онд тус намаас нэр дэвшсэн Бронислав Коморовски Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. 2014-2019 онуудад Дональд Туск (2003-2014 онд дарга, дараа нь хүндэт дарга, 2021 оноос дахин Иргэний индэр намын дарга) Европын зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажилласан.
Намын удирдлага
засварлах- Мачей Плажыньски (2001 —2003)
- Дональд Туск (2003 — 2014)
- Эва Копач (2014 — 2016)
- Гжегож Схетына (2016 — 2020)
- Борис Будка (2020 — 2021)
- Дональд Туск (2021 оны 7-р сараас)