Империализм
"Империализм гэдэг нь аливаа улс өөр улсын нутаг дэвсгэрийг хүчээр түрэмгийлэн эзэлж, тухайн улсад эдийн засгийн болон улс төрийн тогтолцоо албадан байгуулахыг" хэлдэг. [1] Үүний дагуу Хүн Төрөлхтний Газар Зүйн Толь бичигт империализмыг дараах байдлаар тайлбарласан байдаг: "Империализм бол гол төлөв эзэнт гүрэн байгуулан хүний болон улс орны ижил тэгш эрхийг зөрчин, өөрийн үзэл суртлыг илүүрхэн бусад улсын ард иргэдийг дарлан ноёрхохыг" хэлнэ гэсэн байна.[2] Америкын эрдэмтэн Льювис Самуэл Фьювер империализмыг хоёр хуваан авч үзсэн байдаг. Тэрээр империализмыг дэвшилтэт бус болон дэвшилтэт империализм гэж 2 ангилсан байна. Дэвшилтэт бус империализм (Англиар: regressive imperialism) гэдэг нь, "Цэвэр хүч ашиглан бусдыг түрэмгийлэн эзлэн авах болон бусад соёл үндэстнийг устгах буюу үй олноор нь сөнөөхийг" хэлнэ.[3] Нөгөөтэйгүүр дэвшилтэт империализм (Англиар: progressive imperialism) гэдэг нь, "Хоцрогдсон соёл иргэншлийг сэргээж, тухайн улсын ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, мөн тэднийг эзэнт гүрний нэг хэсэг болгохыг" хэлдэг хэмээн тодорхойлсон байна.[3]
Ерөнхийдөө бол хүмүүс империализмыг гол төлөв 18 - 20-р зууны үед оршин тогтнож байсан барууны колоничлогч улсуудтай холбон авч үздэг. Ийм ч утгаараа тэд колониализм болон империализмыг хооронд нь хамт авч үздэг. Мөн империализмыг зарим нэгэн хүмүүс капитализмтай шууд холбон авч үздэг. Ялангуяа Марксист сэтгэгчид империализмыг капитализмын дээд цэг хэмээн тодорхойлсон байдаг. Эдгээрээс хамгийн алдартай нь Владимир Ленин бөгөөд тэрээр өөрийн бүтээл болох "Империализм, Капитализмын хамгийн дээд цэг" хэмээх хэвлэлдээ барууны улс орнууд капитализмыг хөгжүүлснээр эдийн засгийн үйл явц дотоодын бараа үйлдвэрлэлтээс банк болон санхүүгийн үйл ажиллагаа уруу чиглэж, бараа үйлдвэрлэлт колоничлогч улсуудын колониудад төвлөрөх болохыг тэмдэглэсэн байдаг. Улмаар үүний дагуу колоничлогч эзэнт гүрнүүд хоорондоо өрсөлдөж, аль болох хамгийн их ашиг олохын төлөө зүтгэснээр хоорондоо дайн хийж эхлэхийг онцлон тайлбарласан юм. Энэ ч утгаараа түүнийг амьд байх үед колоничлогч улсуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн байсан бөгөөд үүний эцэст дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн байдаг. Империализм ялангуяа Японд маш их газар авсан бөгөөд үүгээр ч зогсоогүй маш олон олон орнуудад хохирол учруулжээ. Тухайлбал Энэтхэг улс хөгжлийн хувьд маш дорой байсан бөгөөд эмэгтэй хүний эрхийг хаадаг байсан. Үүний сацуу империализм гарч ирснээр зарим хөгжингүй улс орнууд тусгаар тогтнолоо олж авчээ.
Эшлэл
засварлах- ↑ "The Free Dictionary" сайтаас орчуулав
- ↑ Gregory, Derek, Johnston, Ron, Prattt, Geraldine, Watts, Michael J., and Whatmore, Sarah (2009). The Dictionary of Human Geography (5th ed.). Wiley-Blackwell. p. 373. ISBN 978-14051-3288-6
- ↑ 3.0 3.1 Lewis Samuel Feuer. Imperialism and the Anti-Imperialist Mind. Transaction Publishers, 1989. P. 4.