Иерусалим руу буцацгаая хөдөлгөөн
Иерусалим руу буцацгаая хөдөлгөөн (Хятад: 传回耶路撒冷运动) нь Буддын, Хиндү, Ислам шашинтай улсуудыг Христийн шашинд оруулах Хятадын бүлэг сүмийн хөдөлгөөн юм. Энэ хөдөлгөөн нь угтаа 1920-оод онд байгуулагдсан боловч коммунист хэлмэгдүүлэлтээс болж олон арван жил нууц байдалд оржээ. Одоо энэхүү байгууллага 100 мянга гаруй шашны номлогчдоо Торгоны замын дагуух 51 улс оронд илгээхээр төлөвлөөд байгаа аж.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.