Иван Крылов
Иван Андреевич Крылов (1769 оны 2-р сарын 2-нд Москва хотод төрсөн, 1844 оны 11-р сарын 9-нд Оросын Санкт-Петербург хотод нас барсан) -оросын алдарт ёгт үлгэр зохиогч, нийтлэгч, хошин сэтгүүл хэвлүүлэгч.
"Үнэг, хэрээ хоёр", "Дууч Соно ажилч Шоргоолж хоёр", "Заан Моська хав хоёр" зэрэг ёгт үлгэрүүдээрээ /басня/ алдартай. Крыловын эдгээр үлгэрт гардаг хэллэгүүд орос хэлний зүйр үг болон тогтсон хэллэг болсон нь олонтай.
Намтар
засварлахТэрээр 1769 оны 2-р сарын 2-нд Москва хотод цэргийн ядуу офицер эцэг Андрей Прокофьевич Крылов, эх Мария Алексеевна нарын ууган хүү болж төржээ. Түүний дүүг Лев гэдэг байжээ. Алдарт Пугачёвын бослогын үеэр эцэг нь армид ахмад цолтой Яицкийн цайзад алба хааж байжээ. Тэдний гэр бүл удалгүй Тверь хот руу нүүсэн байна. Санхүүгийн хүндрэлтэй байсан тул 8 насай Иван хүү мужийн шүүхэд канцелярын туслахаар ажилдаг байжээ. 1778 онд эцэг нь нас барж хоёр хүүтэй бэлэвсэн эхнэрийн санхүүгийн байдал улам хүндэрчээ.
5 жилийн дараа тэд нар Санкт-Петербург руу нүжж ууган хүүгээ ажилд оруулжээ. Залуу Крылов системтэй боловсрол авч чадаагүй боловч бие дааж их сурдаг байжээ. Тэр маш их уншдаг, бие даан янз бүрийн хөгжмийн зэмсэг дээр тоглож сурчээ. 15 настайдаа тэрээр "Кофены байшин" хэмээх жижиг комик дуурь хүртэл бичиж, түүнд зориулж хошин шог шүлэг зохиож байжээ. Энэхүү анхны бүтээл нь тод, баялаг хэлээр дүүрэн байжэээ - энэ залуу зохиолч яармаг худалдаа болон бусад алдартай зугаа цэнгэлийн үеэр энгийн хүмүүсийн дунд орж амьдралтай танилцах дуртай байсантай холбоотой. Ядуу байсны "ачаар" тэрээр энгийн хүмүүсийн амьдрал, зан заншлыг өөрийн биеэр мэддэг байсан нь ирээдүйд түүний уран бүтээлд маш их хэрэг болжээ.