Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Өөртөө Засах Буриад-Монгол Улс
ЗСБНӨЗ Буриад-Монгол Улс (оросоор Бурятская АССР; Буриад-Монголын Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Өөртөө Засах Улс) нь ЗСБНХОУ ба ЗХУ-уудын бүрэлдэхүүнд байсан өөртөө засах улс байсан юм. Тус улс нь 1923 оноос 1992 он хүртэл оршин тогтнох хоорондоо, 1958 оныг хүртэл Буриад-Монголын ЗСБНӨЗУ нэртэй байв. Буриад-Монгол улсын нийслэл нь Улаан-Үд хот байсан. Буриад Монгол улс нь өөртөө Уст Орд, Байгал нуур, Агын тойрог цаашлаад Өвөрбайгалийн хязгаарыг багтааж тусгаар улс болох сонирхолтой байв. Оросын коминустууд 1937 онд үндэсний үзэлтэй олон зуун Буриадыг хоморголон устгаж улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасчээ. Хожим нь Ага, Уст ордыг Буриадаас тасалж Эрхүү, Өвөрбайгалийн хязгаарт нэгтгэжээ.