Зэлтэрийн гол (Орос: Желтура́) нь Монголын хойд хэсэг болон ОХУ-ын Буриадын нутгаар урсдаг гол.

Зэлтэрийн гол
АдагЗэд гол
Усаа цуглуулдаг орнууд Монгол
 ОХУ

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт хэд хэдэн жижиг горхи нийлэн Зэлтэрийн голыг үүсгэх бөгөөд тэндээс зүүн хойд зүгийг чиглэн, Монгол-Оросын хилтэй параллелиар урсана.[1] Тэгж явсаар Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт хойш эргэн хил давж, Бүгд Найрамдах Буриад Улсын Зэд аймгийн нутаг уруу орж, удалгүй Зэлтэр гацааны орчимд Зэд голд цутгадаг.[2]

  1. "Russian army map "100k--m48-077"". Maps for the world. Татаж авсан: 2015-01-05.
  2. "Russian army map "100k--m48-055"". Maps for the world. Татаж авсан: 2015-01-05.