Зураб Жвания
Зураб Виссарионович Жвания (гүрж. ზურაბ ბესარიონის ძე ჟვანია [Зурааб Бесарионис дзе Жваниа]; 1963 оны 12-р сарын 9-нд ЗХУ-ын Гүрж улсын Тбилиси хотод төрсөн- 2005 оны 2-р сарын 3-нд Гүрж улсын Тбилиси хотод нас барсан) - гүржийн улс төрч, нийгмийн зүтгэлтэн. 2003-2005 онуудад Гүржийн Ерөнхий сайд байсан. Учир битүүлэгээр 2005 онд алуулж нас барсан.
Намтар
засварлахЗураб Жвания 1963 оны 12-р сарын 9-нд Тбилиси хотод физикчийн гэр бүлд төржээ. Эх Рема Антонова нь армян-еврей холимог гаралтай байсан.
1985 онд Тбилисийн Улсын Их Сургуулийн Биологийн факультетийн диплом авч, 1992 он хүртэл тус факультетийн Хүн, амьтны физиологийн тэнхимд ажилласан.
1989 онд тэрээр Гүржид “Ногоон” хөдөлгөөн, дараа нь “Ногоон” намыг байгуулж, анхны дарга нь болсон. Тэрээр хоёр жил "Европын ногоон нам"-ын даргаар ажилласан.
1993 онд тэрээр Эдуард Шеварднадзегийн бодлогыг дэмжих зорилгоор байгуулагдсан эвслийн намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг авсан - Гүржийн Иргэдийн холбоо (UCG).
1995 оны 11-р сарын 25-нд парламентын сонгуульд ялалт байгуулсны дараа Гүржийн парламентын даргаар сонгогдсон. Дөрвөн жилийн дараа тэрээр энэ албан тушаалд дахин сонгогдсон боловч 2001 оны 11-р сарын 1-нд тэрээр Эдуард Шеварднадзегийн бодлогыг эсэргүүцэж огцорчээ.
Тэрээр 2003 оны парламентын сонгуульд "Буржанадзе-Ардчилагчид" сонгуулийн блокийн удирдагчдын нэгээр оролцсон. Михаил Саакашвили Гүржийн Ерөнхийлөгч болсон "Сарнайн хувьсгал" -ын дараа Жвания Гүржийн Төрийн сайдаар томилогдов.
2004 оны 2-р сарын 17-нд Гүржийн парламент Жванияг тус Бүгд найрамдах улсын ерөнхий сайдаар батласан байна.
2005 оны 2-р сарын 3-нд Зураб Жвания Квемо Картли муж дахь Гүржийн Ерөнхийлөгчийн төлөөлөгч Раул Юсуповын байранд очсон. Юсуповыг ирсний дараа тэрээр хэдэн цагийн дараа буцаж ирээрэй гэж хамгаалагчдыг явуулсан байна. Дараа нь албан ёсны мэдэгдэлээр тэд хоёулаа ахуйн хийнд угаартаж нас барсан байдалтай олдсон юм.