Зоя Кононовна Касьяненко (1925 оны 11-р сарын 25-нд Зөвлөлт Украины Чернигов мужийн Бахмач тосгонд төрсөн- 2016 оны 12-р сарын 26 -нд ОХУ-ын Санкт-Петербург хотод нас барсан)-зөвлөлтийн болон украин гаралтай оросын монгол судлаач эрдэмтэн, хэл зүйн ухааны доктор, доцент.

Тэрээр 1925 оны 11-р сарын 25-нд ЗХУ-ын Укарины Чернигов мужийн Бахмач дүүргийн Бахмач тосгонд төрсөн. Зөвлөлтийн Аугаа эх орны дайны оролцож явсан. 1941 оны 9-р сараас 1942 оны 6-р сар хүртэл тэрээр Орон нутгийн агаараас хамгаалах багийн гишүүн, 1942 оны 6-р сараас 10-р сар хүртэл эмийн санд ажиллаж байжээ. 1942 оны 10-р сараас 1944 оны 7-р сар хүртэл Ленинградын фронтын 41-р арми, дараа нь Балтийн 2-р фронтын цэргийн ангийн бүрэлдэхүүнд хээрийн эмнэлэгт сувилагчаар ажилласан. 1944 оны 6-р сараас 1945 оны 6-р сар хүртэл эмнэлгийн сувилагч.

1945-1950 онд Ленинградын Улсын Их Сургуулийн Дорно дахины факультетийн оюутан, "Монгол хэлзүйч" мэргэжлээр суралцсан. Аспирантур (монгол хэл) төгсөөд 1953 онд "Орчин үеийн монгол хэлний нийлмэл өгүүлбэрийн асуудал" сэдвээр филологийн шинжлэх ухааны зэрэг хамгаалсан.

Тэрээр Монгол Улсын Их Сургуульд зочин багшаар ажиллаж, гадаад иргэдэд монгол хэл заах анхны сургалтын хөтөлбөр боловсруулж байжээ. 1985 онд Монгол улсын "Алтан гадас" одон хүртсэн.

Тэрээр 2016 оны 12-р сарын 26-нд нас барж, мөн сарын 29-нд Санкт-Петербург хотын" Өмнөд оршуулгын газар" нутаглуулжээ.

Шинжлэх ухааны бүтээлүүд.

засварлах
  • Касьяненко З. К. Учитель ученику (Подготовка к печати Н. С. Яхонтовой) // Монголика-XV. СПб.: Петербургское востоковедение, 2015. С. 10.
  • Касьяненко З. К. Колофоны оригинальных сочинений — источник информации о формировании письменной культуры народов Центральной Азии // Mongolica-IX. СПб.: Петербургское востоковедение, 2010. С. 67—68.
  • Касьяненко З. К. Факультет восточных языков Санкт-Петербургского университета при К. Ф. Голстунском и после // Mongolica-V. СПб.: Петербургское востоковедение, 2001. С. 15—16.
  • Касьяненко З. К. Некоторые исторические сведения в колофонах «Ганджура»// Mongolica-IV. 90-летию со дня рождения Ц. Дамдинсурэна посвящается. Составитель И. В. Кульганек. СПб.: «Петербургское востоковедение», 1998. С. 20—22.
  • Касьяненко З. К. Новые данные о первой редакции буддийского канона на монгольском языке // Mongolica: К 750-летию «Сокровенного сказания». М.: Наука. Издательская фирма «Восточная литература», 1993. С. 201—219.
  • Касьяненко З. К. Оглавление монгольского «Ганджура» под названием «Солнечный свет» // Письменные памятники Востока / Историко-филологические исследования. Ежегодник 1978—1979. М.: Наука, ГРВЛ, 1987. С. 158—185.
  • Касьяненко З. К. К вопросу об истории редакции монгольского «Ганджура» // Моngolica-I. Памяти Бориса Яковлевича Владимирцова. 1884—1931. М., 1986. С. 252—264.