Зефир
Зефир (Англи: marshmallow, Орос: зефир) нь нэгэн төрлийн амттан бөгөөд зөөлөн чихрийн нэг төрөл болно.
Нэршил
засварлахЭрт цагт англиар marshmallow гэх ургамлын үндэснээс гаргаж авдаг цардуулаар хийдэг байсан тул уг ургамлын нэрээр нэрлэгдэх болсон бөгөөд Монголд анх Оросоор дамжин орж ирсэн тул зефир гэж нэрлэгдэх болсон.
Хийх арга
засварлахОрчин үед зефирийн найрлагад элсэн чихэр, өндөгний цагаан, желатин, ус ордог бөгөөд анх ашигладаг байсан marshmallow ургамлыг ашигладаггүй. Мөн наалдахаас сэргийлж гадна талыг нь цардуулаар бүрхдэг. Агаар ихээр агуулдаг учир маш хөнгөн, идэхэд ч зөөлөн байдаг.
Төрөл
засварлахЦагаан зефирээс гадна шоколад, гүзээлзгэний амт оруулагч, гадилын амт оруулагч болон өнгө оруулагч нэмсэн янз бүрийн өнгөтэй зефирүүд байдаг. Түүнчлэн голд нь жимсний чанамал хийсэн байх нь бий.
Идэх арга
засварлахМонголд зефирийг халаалгүй шууд идэх нь түгээмэл боловч барууны орнуудад шорлож, галд шаран хайлмаг болгож байгаад халуунаар нь иддэг. Мөн халуун какао зэрэгт хийж хагас хайлуулан хэрэглэнэ. Гэхдээ хэт халаавал амт чанараа алдаж, хөрмөгцөө хатуурдаг.