Зандраагийн Дашдаваа

Зандраагийн Дашдаваа (1972 оны 6-р сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн)- Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга.

  1. 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуульд сурч төгссөн.
  2. 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
  3. 1996-2001 онд Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
  4. 2002-2003 онд Улсын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
  5. 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
  6. 2006-2008 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
  7. 2008-2014 онд Улсын Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
  8. 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
  9. 2017 оны 3-р сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
  10. 2018 оноос Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан.
  11. 2019 оны 4-р сараас Авилагатай тэмцэх газрын даргаар томилогдоод байна.