Загварын хэлэлцүүлэг:Английн Премьер лиг
Багуудын нэрийг галиглах нь
засварлахЮуны өмнө хэрэглэгч миний Админ болохыг хүссэн хүсэлтийг дэмжиж буйд тань талархаж байгааг илэрхийлэхийн сацуу энэ өдрийн мэндийг хүргэе! Загвар:Английн Премьер лиг загварт багуудын нэрийг бичиглэлийн хувьд үсэг сольж бичсэн байсныг залрууллаа. Жишээ нь: Birmingham City клубийг Бирмигхам Сити болгон галигласаныг Бирмингем Сити, Blackburn Rovers клубийг Блакбурн Роверс болгон галигласаныг Блэкберн Роверс болгосон гэх мэтчилэн хэд хэдэн өөрчлөлт орууллаа. Мөн Уотфорд клуб урьд нь Премьер лигт шалгарч байсан тул «Хуучин багууд» хэсэгт нэмж өглөө. --Danzanjamts 12:00, 23 Долоодугаар сар 2010 (UTC)
- Дуудлагаар нь үзвэл Блакбөрн байхаа. Гэхдээ болох байхөө. Юутай ч гэсэн бүх англи "e"-г е болгодогийг больвол яасан юм бэ? Орос маяг шүү дэ. "э" нь заримдаа дээр байхаа.--chinneeb-яриа 12:50, 23 Долоодугаар сар 2010 (UTC)
Хүлцэл өчье
засварлахDanzanjamts: Юуны өмнө танд өөрийгөө «орос маяг» дууриасан хэрэглэгч гэж бодогдуулсандаа хүлцэл өчье! Нийтлэгээр хэвшиж бичсээр ирсэн аргачлалыг дагаж бичих нь зөв юм болов уу гэж л бодоод л зарим нэг "э"-г "е" болгосон л доо. Google-ийн хайлт бага ч атугай хэвшсэн байдлыг баталж өгсөн л дөө, надад. Би таны саналыг ер нь тун сайн дэмжиж байна. Гэхдээ гадаадын зарим хэллэгийг нийтлэг байдлаар нь үлдээж байвал википедиа руу хандах хандалт алгуур болов ч ихсэх болов уу? Ер нь хувь нэмрээ оруулахдаа галиглах асуудлыг хичээн хийж байх тул та дэмжиж байгаарай. Danzanjamts 14:00, 24 Долоодугаар сар 2010 (UTC)